Өнөөдөр болсон УОК-ын хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг цуцлах санал гаргаснаа мэдээлсэн. Энэхүү саналыг маргааш Засгийн газар хуралдаж эцэслэх юм. Баяр наадмыг хойшлуулахтай холбоотойгоор уяачдын төлөөлөл болох Монгол улсын Манлай уяач П.Энхмөнх өөрийн байр сууриа илэрхийлсэн билээ.
Тэрээр: Хэрэв наадам болохгүй хойшлуулна гэвэл манай уяачид нэгдээд төв талбай дээр морьтой жагсаал хийхээр хоорондоо ярилцаж байна. Би үүнд оролцоно. Манай уяачид бүгд босоход байг гэхэд 30 мянга гаруй уяачид төв талбай дээр морьтой очиж чадна шүү гэдгийг хэлмээр байна хэмээсэн юм. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн сошиал хуудсаар уг мэдээллийг баталгаажуулж эхэллээ.
Уг мэдэгдэлд: Уяачид маргааш 07.30 цагт Сүхбаатарын талбайд мэдээлэл хийнэ. Тэд Яармагаас морин цуваагаар төв талбайд ирэх аж.