Ням гарагт /2020.01.26/ 56 байсан бол өнөөдөр болж 80 болж нэмэгдсэн тухай Хятадын эрх баригчид мэдээллээ. Хятад улсад нийт 2,744 хүн коронавирусийн халдвар авчээ. Энэ нь нэг хоногийн дотор 769-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Тус улсад өчигдрөөс эхлэн далайн бүтээгдэхүүн худалдахыг хориглох шийдвэр гаргасан байна. Учир нь шинэ төрлийн коронавирусийг далайн амьтдыг хууль бусаар зарснаас үүдэн тархсан хэмээн үзэж буй. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн дотоод болон гадаадын бүх аялал жуулчлалыг түр зогсоохоор болжээ.
Өвчний далд үе нь 7-14 хоног байдаг тул коронавирусийн халдвар авсан ч шинж тэмдэг нь илрээгүй олон зуун хүмүүс байх магадлалтай гэдгийг албаны хүмүүс анхааруулж байна.
Эх сурвалж: NHK