ATГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржид дөрвөн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн прокурорын зүгээс яйллагдагчаар татаад байгаа билээ. ЭРҮҮДЭХ ШҮҮХ ЗАХИАЛГА ӨГСӨН С.Зориг агсны амь насыг зэрлэг балмадаар хөнөөсөн хэргийг хүлээлгэх зорилгоор иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүх замаар тарчлаан тамлаж буй хэрэг гарсан.
Эл хэрэгт Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нар холбогдсон. Энэ хэрэгт холбогдсон ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат тэргүүтэй нөхдөд гурван жил хоригдсон байдаг.
Эдгээр ажилтнуудад эрүүдэн шүүх захиалгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Ц.Элбэгдорж өгсөн болсон таарч байна. Тэгэхээр Б.Хурц, Г.Эрдэнэбат нар захиалагчаа илчлэн бага ьл авчээ. Харамсалтай нь одоо хүртэл хилс хүлээн эрүүдэн шүүлгэсэн гэх иргэд суллагдсангүй ээ.
АЛБАН ТУШАА АШИГЛАЖ УЛСАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН Эрх мэдэл албан тушаалаа ашиглан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон. Мөн багийн найз Баасанжавын Отгонбаатар, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнтэй хамтарч төрийн өмч шамшигдуулсан, давуу байдал олгосон хэмээн буруутгаж байна.
ЗАЛИЛАН Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, “Ачит эх” компанийн хувь эзэмшигч П.Цагаантай хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3,7 сая ам.доллар залилсан хэрэгт буруутган яйллагдагчаар татжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан Тавантолгой ордыг Хятадуудад зарах гэсэн хэрэг нотлогдоогүй учир хэрэгсэхгүй болгосон бололтой. Хуульч нарын үзэж буйгаар дөрвөн зүйл ангиар сонсох нь тодорхой болсон Ц.Элбэгдорж 10 жилийн хоригдох гэнэ.