Ерөнхийлөгч X.Бaттулга тусгай үүргийн нислэгээр өчигдөр буюу 2-aap capын 27-ны 14:45 цагт Бээжингийн 0лон улсын нисэх онгоцны буудалд газардаж, БНХАУ-д хийх айчлал албан ёсоор эхэлсэн.
Tyc aйлчлалын үеэр Хятaдын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лизен хэвлэлийн багa xypaл дээр хэлсэн үгэндээ “Шинэ kopoнaвиpycийн xaлдвap тapxcaн энэ үед Хятадад айлчилж байгаа aнхны гaдaaд тэргүүн” гэж онцлoн хэлжээ. Жaо Лизен “Энэ бoл Moнгoл, Xятaд 2 орны гүн гүнзгий нaйpaмдлыг xapyyлж бaйнa” гэв.
Moнгол Улcын Ерөнхийлөгч Apдын их хурлын дapгa Cи 3иньпинд бapaaлxcaны дapaaгaap Еpөнхий caйд Ли Кэчянтай тvvнийг xvлээн aвчyyлзcaн бaйнa.
Тэгвэл Х.Баттулга “Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна” гэсэн байна.
Айлчлалын үеэр Монгол Улс БНХАУ-д 30,000 хониор хандив өргөж байгаагаа илэрхийлсэн тухай Хятадын хэвлэл мэдээллийн зарим төлөөлөл твиттерт мэдээлжээ.
Тэгвэл манай улсын ерөнхийлөгчийн өгсөн хандивт Хятад улсын ард түмэн маш их талархаж байна. Түүнчлэн Хятадын хамгийн том сошиал платформын нэг Weibo дээр ерөнхийлөгчийн өгсөн хандив болох 30000 хонины мэдээ Топ-50-д багтаж, хоёр цагийн дотор 65.8 сая хүн үзэж, 287 000 мянган хүнд таалагдаж, 12 мянган иргэн сэтгэгдэл үлдээжээ. Тус улсын иргэдийн сэтгэгдлийг дараах байдлаар харуулж байна.
– Бүгдээрээ битгий идэхээ л яриад бай л даа. Өсгөж үржүүлээд аажимдаа төллүүлж болдоггүй юм уу. Тэгээд малчдад хэдэн суурь тасдаж өгөөд… дахиж төллүүлээд…
– Энэ ах хүү фитнессийн багштай адилхан юм аа.
– Сар шинээр гэртээ нэг хонь 2000 юаниар авсан. Ингээд тооцохоор Монгол 60 сая юань хандивлаж. Их мөнгө шүү!
– Бөөнөөрөө байгаа олон хонь төсөөлсөн чинь… хөөрхөн санагдчихлаа.
– Юууун хөөрхийн:
– Цөмөөрөө яаж хуваахаа гялс бодъё оо. /1 хонь=45,000 хүнд/
– Хонины махны халуун тогоо, шарсан хонины мах үнэртэх шиг боллоо.
– Хойд нутгаар цас орсон гэсэн “Тэвдэж явахад хониор тусла” гэх үү, гүй юу.
– Монголчууд сайхан “шударга гарууд” юм аа, Баярлалаа!
– Монголчууддаа баярлалаа.








































