Боловсролын зээлийн сангаас зээл авч эргүүлэн төлөөгүй хүмүүсийн жагсаалтад Ардын жүжигчин, нэртэй найруулагчаас эхлээд УИХ-ын гишүүн, дарга сайд нарын хүүхэд багтсан. Энэ тоонд УИХ-ын гишүүн, сайдын албан тушаал хашиж байсан хүн ч багтаж байна.
Найруулагч И.Нямгаваа урлагийнхнаас хамгийн их баян хүний нэг. 2000 оны эхээр япончуудтай хамтран “Бөртэ чоно” киног найруулахаар 2,5 сая долларын гэрээ байгуулсан. Жүжигчин Ц.Төмөрбаатар хүүхэд залуучуудын театрыг таван тэрбумаар зарсан гэж мэдэгдэж байлаа. Анхны эхнэр нь хоёр том охинтойгоо ерээд оны эхээр Америк явсан.
Одоо гурвуулаа Америк хүнтэй гэрлэж, тэндхийн суугуул иргэн болсон. Монголчуудтай зүйрлэх аргагүй тансаг амьдралтай гэж очсон хүмүүс хэлдэг. И.Нямгаваа найруулагчийн охид Сарнай, Лянхуа хоёр Боловсролын Зээлийн Сангаас зээл авч суралцжээ. Хоёр охин нь эил дараалан 1998, 1999 онд АНУ-ын Колумбын Кино коллежид сурахаар нийтдээ 56,442 ам.долларын зээл авсан байна. Монгол төгрөгөөрөө тооцвол 100 сая гаруй төгрөг. Гэвч 20-21 жилийн өмнө авсан зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Монгол Улсын Ардын жүжигчин, хамаг л түүхэн хатдын дүрд тоглосон алдартай жүжигчний хоёр хүү хоёулаа Боловсролын сангаас зээл авчээ. Бага хүү нь 2001 онд Редфордын их сургуульд сурахаар 32 мянган доллар авчээ.
Ууган хүү нь 2002 онд Колумбын их сургуульд сурахаар мөн л 32 мянган доллар авчээ. Хоёр хүү нь мөн л Монголдоо нэрд алдарт гарч, олны танил болсон. Гэсэн ч аваад 17-18 жил болсон зээлээ эргүүлэн төлсөнгүй. Урлагийн элит гэгддэг гэр бүл төрөөс авсан зээлээ эргүүлж төлөөгүй гэлцдэг.
Харин аргагүй л сайн аавын хүү болохоо хариулж, МУИС-ийн багш, профессор С.Дуламын хүү Бум-Очnр 2001 онд Кембрижийн их сургуульд суралцахаар зээлж авсан 48000 доллароо нэг ч цент дутаалгүй эргүүлэн төлжээ.








































