www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    “Жинчин гранд“ компаниас “Тужийн нарсаа хамгаалъя” уриатай бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    “ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

    Оросын худал мэдээллийн кампанит ажил шатахуун дээр хэрэгжсэн үү

    Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

Б.ЖАРГАЛСАЙХАН: БИД ЗАРЧИМГҮЙ, ЖУДАГГҮЙ БАЙДАГ УЧРААС ХИЛИЙН БООМИЛОЛТОД БАЙГАА ЮМ

2021/12/18
in онцлох мэдээ
0
Б.ЖАРГАЛСАЙХАН:  БИД ЗАРЧИМГҮЙ,  ЖУДАГГҮЙ  БАЙДАГ УЧРААС ХИЛИЙН БООМИЛОЛТОД  БАЙГАА ЮМ

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-Ирэх оны улсын төсөв зардал их, хөөсөрсөн төсөв болсон гэсэн шүүмжлэл дагуулсаар байгаа. Тодотгол хийх байх гэсэн хүлээлт олон нийтэд байна. Та дэмжих үү?

-Бидэнд ирэх жил ямар боломж байгаа юм бэ. Хэр зэрэг хэмжээний мөнгө байх вэ. Ойрын ирээдүйд төлөгдөх өр зээл нэхэгдэх байх. Өргүй улс орон гэж байхгүй. АНУч өртэй, Хятад ч өртэй. Бид бол маш их хэрэглэж байгаа. Бидний хэрэглэж байгаа барааны 99 хувийг гадаадаас авч байна. Тэгэхээр бидэн дээр гадаад өр ихээр овоорч байна. Тэр өрийг багасгах ёстой. Бид нар төсвөө яаж бүрдүүлэх вэ гэдэг асуудал чухал. Монгол Улсын төсөв нүүрс, Эрдэнэт, Оюу толгой гэсэн компаниудын орлого бий. Дээр нь жаахан татвар нэмэгдэнэ. Татварын хувьд хүнд байгаа. Учир нь аж ахуйн нэгжүүд уначихсан, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээнүүд үүд хаалгаа барьчихсан.

Тэд тогтвортой ажилдаа орохын тулд 1-2 жил болох байх.

Энэ жилийн төсвийг урьд өмнөхөөс бараг 40 хувь илүү баталчихсан. Нөхөж тодотгоод, бодит байдал дээр юу болох нь вэ, мэдээж эргэж харах шаардлагатай болох байх. Төсөв дээр сайхан юм мөрөөдөж оруулж ирлээ ш дээ. Нүүрс гэхэд үнэн хэрэг дээр Хятад улс эрчим хүчний уналтад орох дөхлөө. Австрали, Африкаас нүүрс авдаг байсан. Англи, Америктай муудалцсан учраас нүүрс авахаа больсон. Тэнд бас нэг том тоглогч Монгол болох боломжтой. Хятад тэр улсуудаас 200 сая тн нүүрс авч байсан. Манайх ядаж 100 сая тонн нүүрс гаргадаг болох хэрэгтэй. Гэтэл манайд болохгүй байгаа юм их байна.

-За…

-Жишээ нь, нүүрсний үнийг хэтэрхий өсгөсөн. Дэлхийн зах зээл дээрээс Хятадаас өөр нүүрс авч байгаа айл алга. Бусад нь газ, сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж байна. Ингэж хятадуудын дургүйг хүргэсэн хэрэг. Дээр нь манай жолооч нар гурав, дөрвөн саяар нүүрсээ зөөж байсан бол 10 сая болгосон. Тэгэхээр нүүрсний өртөг нэмэгдээд байгаа. Үүнээс болж хятадууд авч чадахаа больсон, тэгээд үүдээ хаачихлаа. Энэ юуг харуулж байна вэ гэхээр бид жаахан жудагтай байх хэрэгтэй болж байна.

Өнөөдөр дотоодод бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Хэн буруутай юм бэ. Яс юман дээр манай жолооч нар өмнө нь Улаанбаатар-Замын-Үүд хоёрын хооронд ачаа зөөхөд гурав, дөрвөн сая төгрөг л авдаг байсан. Өнөөдөр 30 сая төгрөг нэхээд хөдлөх хүн олдохгүй байна. Ингэж тээврийн хөлс өссөнийг дагаад өргөн хэрэглээний бараа, гэр ахуйн тавилга, барилгын материал бас нугарах гээд байна. Энэ бол дээр, доргүй жудаггүй байгааг харуулж байна. Тиймээс бид хил хязгаараа цэгцлэх хэрэгтэй болжээ. Монголоос 100 сая тн нүүрс гарах боломжтой.

Үүний тулд Гашуунсухайтаар 100 сая тн нүүрс гарах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Яаралтай хил дамнасан чөлөөт худалдааны бүс байгуул. Тэндээ нүүрсээ буулгадаг, хятадууд ачаад гардаг тогтолцоо бий болго. Замын-Үүд дээр чөлөөт бүс байгуулна гэж олон жил ярилаа. Тэгвэл тэндээ яагаад ачаа тээврийн компанийг оруулаад байгуулж болохгүй байгаа юм. Манай иргэд чөлөөт бүсийн нөхцөлөөр ачаагаа авдаг. Хятадууд ачаагаа чөлөөт бүсэд оруулж ирээд буулгаад орхидог. Өөрөөр хэлбэл, нэг өдөр хятадууд орж ирж ачаагаа буулгадаг, дараа өдөр нь манайх орж ачаагаа авдаг болчих хэрэгтэй. Тэгвэл тэнд ямар асуудал байна вэ.

-Мэдээж сайхан л сонсогдож байна. Гэхдээ нэг шинэ ажил эхлэхэд дагасан олон асуудал гарч ирдэг шүү дээ?

-Ачаа тээврийг лицензтэй болгох хэрэгтэй. Хэн дуртай нь ачаа зөөгөөд байх биш. Ийм амьдралд тулгамдаад байгаа асуудлуудыг Засгийн газар нэн даруй шийдэх хэрэгтэй. Тэгж байж 100 сая тн нүүрс, ачаа тээвэр чинь эргэнэ.

Мөн бусад улс орнуудаас зүгээр мөнгө гуйх биш. Японтой гэхэд чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Гэтэл манайх асар их алдагдалтай. Японоос миллиард шахуу ам.долларын бараа орж ирдэг. Манайхаас авч байгаа юм байхгүй. Тэгвэл япончууд Монголд хөрөнгө оруулж үйлдвэр барьж, үйлдвэрлэсэн бараагаа өөрсдөө авдаг зам руу яагаад шилжихгүй гэж. Японы Засгийн газартай худалдааны алдагдлыг яаж багасгах талаар зөвлөх хэрэгтэй.

Өнөөдөр АНУ, Хятадтай худалдааны алдагдал 10 хувьд хүрэхэд л дайн зарлачихаад байна. Манайх Японтой, ОХУ-тай 99.9 хувийн алдагдалтай байна. Өөрөөр хэлбэл, бид л хүнээс баахан хогийг нь аваад мөнгөө өгөөд байгаа юм. Тиймээс л манайх хуримтлалгүй, амьдрал сайжрахгүй, ядууралтай хэвээр байна шүү дээ. Худалдааны зөв бодлого барих юм бол энэ байдлаас гарах боломжтой.

Яагаад ОХУ манайхаас дулаан хувцас, махан бүтээгдэхүүн авч болдоггүй юм. Орос, Монголын хамтын ажиллагааг таван миллиард ам.долларт хүргэе л дээ. Манайх 2.5 миллиард ам.долларын бараа авдаг болъё, Орос манайхаас бас ийм хэмжээний бараа авдаг болъё. Япон Монголын хамтын ажиллагааг гурван миллиард ам.долларт хүргэе. Солонгос ч байна.

Хөөрхий манай муу залуус тэнд очиж ажил хийж мөнгө явуулж байгаа болохоос манайхаас авч байгаа юм алга. Манайх тэндээс баахан хуучин автобус, машин, хэдэн гар утас, угаалгын машин л авдаг. Үүнийг арай жаахан шинэ түвшинд хэлэлцээр хийе. Ингээд Оростой тав, Японтой гурав, Солонгостой хоёр, Хятадтай зургаан миллиард ам.долларт хүргэчихье. Ингэхээр 16 миллиард ам.долларын эдийн засагтай болчихно.

-Манайд эдгээр улсуудтай ингэж хамтрах нөөц, хүчин чадал байх уу?

-Байлгүй яах вэ. Жишээ нь, махаар дээд зэргийн чанартай махан бүтээгдэхүүн, хиам хийхийг хэн байг гээд байна вэ. Ноос, ноолуур байна. Үүгээрээ ОХУ-ын дулаан хувцасны зах зээлийг шийдье л дээ. Дулаан одяал, ноос ноолууран пальто, төрөл бүрийн цамцнууд, хивс зэрэг байна. “Улаанбаатар хивс”, “Эрдэнэт хивс” салбараа Орост барьж болно. Эндээ утсаа үйлдвэрлэлээ, хойшоо гаргалаа. Ноолууран цамц заавал Монголоос гаргах шаардлагагүй, тэнд нь үйлдвэрлэчихье.

Тэгвэл зөвхөн ноос, ноолуурын салбараар гурван миллиард, махаараа гурван миллиард олох боломжтой. Гэхдээ үйлдвэрлэлийн аргаар энэ бүхнийг хийнэ. Гар аргаар юу ч хийгээд нэмэргүй. Импортыг багасгах асуудал дээр анхаарах хэрэгтэй. Үүний тулд Япон, Солонгос зэрэг технологи хөгжсөн орнуудтай хамтарсан үйлдвэрүүд байгуулах шаардлагатай.

-Хил хязгаарын асуудалдаа анхаарах ёстой гэлээ. Гэтэл манайх урд хилээс хамааралтайгаар зогсонги байдалд байсаар байна. Хилийн энэ боомилолтоос гарах гарц таныхаар юу байж болох вэ?

-Хил дамнаж гүйгээд байсан ченжүүд хаачсан бэ. Тэд нар яагаад хилээ нээхгүй байна. Хятадуудыг долоож, долигоноод ноос, ноолуур түүхий эд хамаг юмаа Хятадад өгөөд байсан биз дээ. Хил хаачихаар яагаад хэн нэгэн хүн буруутай байх ёстой юм бэ. Тэр ченжүүдээр хилээ нээлгэхгүй юу.

-Хятад хилээ нээж өгөхгүй байгааг та надаар хэлүүлэх гээгүй байх?

-Ер нь бид жаахан амаа мэдэх хэрэгтэй. Юм л бол муу хятад гээд элдвээр хэлж ирсэн. Манайх ийм бодлогогүй явдгаа боль. Хятад бараанд нугасгүй, тэгсэн хэрнээ хятад хүн муу. Хятад хүн муу байж болно, тэгвэл барааг нь ч битгий ав.

Хилээ битгий нээ. Яагаад Хятад бидэнд зориулж хилээ нээх ёстой юм бэ. Өөрсдөө л хөгжиж, ажил амьдралаа цэгцэл.

-Нэгэнт хилээс хамааралтай олон мянган бизнес зогсчихоод байгаа учраас хохь нь гээд орхиж болохгүй. Төр засгийн хэмжээнд ямар алхам байж болох вэ?

-Бид нар зарчимтай байх хэрэгтэй. Хоёр хөршөө муу хэлж оролдохоо больчих. Хоёрдугаар ээлжинд, жаахан жудагтай байх хэрэгтэй. Нүүрсний үнийг өсгөнгүүт тээврийнхээ хөлсийг өсгөчихөж байна. 70 ам.долларын үнэтэй байсан нүүрсийг 200 ам.доллар болгочихоор хятадууд яаж авах юм. Цахилгаан станцууддаа тэд цаашаа 200 ам.доллараар өгөхгүй. Тэд чинь төлөвлөлттэй улс. Эрчим хүч гэдэг бол эдийн засгийнх нь суурь. Тэрхүү суурийг ганхуулах сонирхол тэр улс оронд байхгүй. Жишээ нь, маргааш гэхэд манайд эрчим хүч, цахилгаан дулааны үнийг гурав дахин нэмчих. Тэгэхэд бид амьдарч чадах уу. Түүнтэй л адил, энгийн зүйл. Ер нь манайх их юм хийж байж их мөнгө олно гэж бодохоо больчихсон байна лээ. Жаахан юм хийгээд маш их мөнгө олно гэж нийтээрээ ханддаг болчихсон. Түүнээсээ болж өөрсдөө хохирдог юм.

-Хил нээхгүй байгаа шалтгаанаа ковидтой холбож байгаа нь нэр төдий зүйл гэсэн үг үү?

-Тийм. Өөр шалтгаанууд байгаа. Жишээ нь, Хятадын эдийн засаг маш их хүндэрч байна. Сая Хятадын үл хөдлөх хөрөнгийн дөрөв, таван том компани дампуурчихлаа. Хоёрдугаарт, өнгөрсөн жил Хятадаас нийт хөрөнгө оруулагчдын 80 хувь нь хөрөнгөө татаад гараад явчихлаа. Одоо том, том компаниуд ч хөрөнгөө татах гэж байна.

-Тэгэх тусам манай талыг нээх ёстой биш үү?

-Үгүй. Хятад дотроо барааны хомсдол бий болж эхэлж байна. Хятадаас “Ip­hone”, “Microsoft” зэрэг том, том компани гарах гэж байна. Энэ нөхцөлд тэнд бас хомсдол бий болж эхэлнэ.

Хятад улс маань олон улсын тавцан дээр маш их муудалцаж байгаа. Одоо Тайванийн тусгаар тогтнолын асуудал яригдаж байна. Түүнээс болж магадгүй, дэлхийн гуравдугаар дайны эхлэл суурь ч тавигдаж болзошгүй. Хятад үүн рүү хүч хөрөнгөө их хаяж байна.

Бид нар ийм үед хаана байх вэ. Монголчууд зүгээр нэг найр наадам хийж дэмий тэнэж, хятадуудаас хямдхан барааг нь авч идэж уучихаад байж байх тухай яриад байгаа бол хятадуудад тэр сонин биш.

Ер нь хил дамнасан худалдаагаар амьдрахаа больцгооё. Албан ёсны гэрээ хэлэлцээр хийж бараа таваар оруулж ирдэг болъё. Ганзагаар наймаа хийдгээ болих хэрэгтэй.

Үүний тулд Монголд үйлдвэрлэж болох бүх барааны татварыг эрс нэм. Гадаадад ийм л байдаг ш дээ. Харин үйлдвэрлэлийн түүхий эд, жишээ нь төрөл бүрийн даавууны татварыг аль болох хямд байлгах ёстой. Тэгэхээр хүмүүс даавуугаа аваад хувцас оёод ашгаа нэмээд зардаг, ажлын орон тоо бий болж эхэлнэ гэсэн үг. Хятад ч гэсэн тийм.

Монголын нүүрс, зэс, төмрийн хүдэр дээр татваргүй. Учир нь түүгээр нэмүү өртөг шингээж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг олж байгаа учраас.

Хэрэв ОХУ-тай гэрээ хэлэлцээр тохирохгүй бол бензинийхээ татварыг 60 хувь нэмэх хэрэгтэй. Тэгвэл замбараагүй машин унадагаа болино, залуус автобусаар явж эхэлнэ. Явган явна, зуны цагт дугуй зэргээ унана.

-Гэхдээ ийм алхам хийх улс төрийн эр зориг улс төрд байна уу. Шатахуун гэхэд импортлогчдын халаасанд байгаа, төр засаг хөдөлж чаддаггүй. Чөлөөт бүс дээр дорвитой ажиллаж чадахгүй хэдэн жилийг өнгөрөөлөө шүү дээ?

-Л.Оюун-Эрдэнэд хамгийн том боломж гарлаа ш дээ. Намын дарга боллоо. УИХ-д үнэмлэхүй олон суудалтай, дээр нь өөрөө Ерөнхий сайд. Одоо дан, давхар дээлээ шийдчих. Миний бодлоор дан, давхар дээл хэрэггүй.

Ерөөсөө Ерөнхий сайд ажил хийж чадах, өндөр боловсролтой, хувь хүний ёс зүйтэй, яс үндэс, гарал үүсэл, хөрөнгө мөнгө, үзэл бодол харгалзахгүй хэн нэгнийг Засгийн газарт ажиллуулах хэрэгтэй. Хугацаа ч байна. Энэ жаахан улсын эдийн засаг чинь авсаархан. Сэргэх боломж бий. Л.Оюун-Эрдэнэ минут, секундтэй уралдаж ажлаа зохион байгуулах хэрэгтэй. Чөлөөт бүс байгуулчихсан байгаа. Одоо үйл ажиллагааг нь яаралтай цэгцэлж ажил хэрэг болгох л хэрэгтэй. Гашуунсухайт дээр ч яаралтай хил дамнасан чөлөөт бүс байгуулах хэрэгтэй байна.

Хятадын Эдийн засгийн газартай хэлэлцээр хийх шаардлагатай. Манайх танайх руу 100 сая тн нүүрс 25 жилийн хугацаатай гаргая. Нүүрс худалдаж өгөх, авах гэрээ байгуулъя. Засгийн газар баталгаа гаргаж өг. Юу ч болж байсан энэ гэрээний бүх заалтыг биелүүлнэ. Хариуд нь манай Засгийн газар байлдана уу, залхуурна уу, архиа ууна уу яадаг ч бай нүүрсээ гаргана. Ингэчихвэл 10 миллиард ам.долларын орлоготой болно гэсэн үг. Харин энэ бүх мөнгөө дэмий зүйлд зарж болохгүй.

-Ярианы төгсөлд цаг үеийн асуудлаар танаас тодруулах нь зүйтэй байх. АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ таны талаар нэг бус удаа олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Та харсан уу?

-Би тэр нөхрийг огт танихгүй. Намайг л элдвээр хэлээд байна лээ. Би Буянгийн Жагаагаас илүү дагагчтай болно гээд барьцаад л. Түүнийг хэн байг гэсэн юм. Хоёрдугаарт, тэр энд тэнд очоод төрийн байгууллагаар нэг хашгичаад явна лээ. Монголын төр түүнд ямар буруу хэрэг хийчихэв. Тэр яагаад төрийн байгууллагыг хүндлэхгүй, ёс зүйгүй байгаа юм бэ.

Би тэгвэл очоод Төрийн ордоноор дүүрэн хашгираад эхэлье. Яамдуудаар яваад хашгиръя. Чадна ш дээ. Ганцхан тэр хашгирч чаддаг юм уу. Улс төрийг шүүмжлэх гэж байгаа бол нэг асуудал. Үндсэн хуулиар хүн үгээ хэлэх эрхтэй гээд заачихсан. Д.Сумъяабазар гэдэг хүний ажил дээр нь очоод хашгираад байх биш, гэрийнх нь гадна очиж хашгирахгүй юу. Гадаад харилцааны сайдын гэрийн гадна очиж хашгир. Нэртэйгээр нь Хотын захиргаан дээр очоод шээж, баахгүй юу.

За яахав, би жирийн нэгэн Б.Жаргалсайхан. Төрийн албан хаагч хийж байгаа биш. Би түүнд ямар муу юм хийчихсэн болоод намайг оролдоод байгаа юм.

Ойлгож байна. Түүний ард захиалагч байгаа. Тэр нь АН-ын хуучин аваргууд. Би тэднийг шүүмжилсэн учраас таалагдахгүй байгаа юм. Тийм учраас намайг дэвсэх гэж оролдож байгаа. Харагдаарай. Чаддаг юм бол надтай ирээд мэтгэлц л дээ.

-УИХ-ын гишүүн П.Анужинтай холбоотой асуудал одоо ч яригдсаар байна. Өмнө нь ч манайх асууж байсан. Энэ удаа ч бас таны байр суурийг сонсмоор байна?

-Би хэнээс ч, ямар ч уучлалт гуйхгүй. Бүр сүхээр толгойг минь тасалсан ч, шоронд аваачсан ч уучлалт гуйхгүй. Учир нь би гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хийгээгүй. “Лайв” телевизийнхэн уриад албан ёсны нэвтрүүлгээ эхлээд хийсэн.

Тэр нөхөд эвлүүлэг хийгээд нэвтрүүлгээ олон дагагчтай болохын тулд зориуд намайг харлуулж, Анужинтай хагаралдуулахын тулд тийм юм цацсан байсан. Тийм учраас харин телевизийн нөхөд албан ёсоор уучлалт гуйх хэрэгтэй. Түүнээс биш миний албан ёсны нэвтрүүлэгт тийм яриа байхгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Next Post
Дуучин Х.Батмэнд  шинэ  жилд  дуулж  хөтөлснийхөө “ШАНГ” хүртжээ

Дуучин Х.Батмэнд шинэ жилд дуулж хөтөлснийхөө "ШАНГ" хүртжээ

Шинэ мэдээ

“Жинчин гранд“ компаниас “Тужийн нарсаа хамгаалъя” уриатай бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

“Жинчин гранд“ компаниас “Тужийн нарсаа хамгаалъя” уриатай бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

2026-03-11
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Шүүгч, өмгөөлөгч, ялтан гурав нэг дээвэр дор: “SS Garden”-ийн нууц

2026-02-05
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

2026-01-28
Аз жаргалтай айл бүрийн ширээн дээр Сакура үргэлж хамт байдаг

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

2026-01-11
“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

2026-01-09
Шинэ үеийн амт – Cher-Z

Шинэ үеийн амт – Cher-Z

2026-01-09
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ГОМБОРАГЧААГИЙН БАЛЖИННЯМ “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНУУЛЛАА

2025-12-30

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • ЭМЯ
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

“Жинчин гранд“ компаниас “Тужийн нарсаа хамгаалъя” уриатай бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

“Жинчин гранд“ компаниас “Тужийн нарсаа хамгаалъя” уриатай бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

2026-03-11
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.