УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хvчир хийлэл үйлдсэн гэх мэдээллийг иргэн Б.Сүндэръяа олон нийтэд дэлгэсэн одоо ч анхаарлын төвд байгаа сэдэв билээ.
Иргэн Б.Сүндэръяа “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэ.лг.ийн дарамтад өртөж байсан 1000 гаруй эмэгтэй холбогдсон. 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан.
Түүнээс өмнө манай найз охиноос намайг танилцуулж өгөх хүсэлт их тавьсан байна лээ. Сонгуулийн үеэр намайг тайван амьдрах боломж олгохгүй байна” гэх мэдээллийг олон нийтэд өгснийхөө дараа цагдаагийн байгууллагад хандсан юм.
Мөн тэрбээр “Би маш удаан хугацаанд дарамт, шахалттай амьдарсан. Цаашид ч үргэлжлэх учраас өнөөдөр би ил гарч байна. Надад гэрч, нотлох баримт бүгд бий. Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар надтай холбогдсон. Эдгээр хүмүүс өөрт нь тохиолдсон асуудлаа надад хандаж байна. Хохирогчид нэр, нүүрээ гаргахаас айж байна.
Тэгэхээр би л нүүрээ гаргаад өнгөрье гэж бодож байна. 20 гаруй жилийн өмнөх үйл явдлыг ч ярьж байгаа хүн байна. Намайг анх Ц.Анандбазартай танилцуулсан охин гадаадад байгаа. Түүнийг гадаад явуулсан байна лээ” гэж мэдээлж байсан.
Тэгвэл дээрх асуудлаар өнөөдөр чуулганы нээлтэд хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазаараас тодруулахад хариулт өгөхөөс татгалзлаа. Нэлээд шалгаасны эцэст “Хуулийн байгууллагаас асуугаарай” гэсэн товч хариулт өгөв.








































