www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    “ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

    Оросын худал мэдээллийн кампанит ажил шатахуун дээр хэрэгжсэн үү

    Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

Эрх баригч нам сайн нэртэй байсан нь ховор. Гэхдээ…

2021/05/24
in Улс төр
0
Эрх баригч нам  сайн нэртэй байсан нь ховор. Гэхдээ…

Эх сурвалж: Sonin.mn

1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар МАХН (МАН) 70 суудал авснаар үнэмлэхүй олонхийн засаглал эхлэв. Гэхдээ парламентад тавхан суудалтай ардчилсан хүчин тэр үлэмж биетнээс айж бэргэсэнгүй чадлаараа тэмцэхээр шулуудлаа. Хэдийгээр нэгдмэл цул хүчийг дийлнэ гэдэг хэний ч санаанд багтахгүй. Гэхдээ үхээнц дорой байх нь утгагүй тул үзэлцэх, ядаж л дараагийн сонгуульд амжилт үзүүлэхийн тулд улстөрийн хүчний хувьд “амьд” байх ёстой.

Ингээд л нөгөө аварга “амьтан”-тай зууралдаад л байлаа. 1994 онд П.Жасрайн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах санаачилгыг МоАХ гаргаж (Монголын оюутны холбоо дэмжив) улмаар өлсгөлөн зарлалаа. Мэдээж МАН-ын 70 гишүүн засгаа унагана гэж худлаа. Тэр үед МАН Засгийн газраа нүднээс далд л юу юм гэхээс ил шүүмжлэх нь ёстой л өдрийн од байсан гэдэг. Тийм нөхцөл байдалд танхимаа тараах бүдүүн зүрхтэн байгаагүй.

1996 оны сонгуулиар “МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгууллаа. Үүсэн байгуулагдаад зургаа долоохон жилийн нүүр үзэж байгаа балчир ардчилагчдын хувьд асар том амжилт, бас түүхэн боломж.

Ерөнхий сайдаар М.Энхсайханыг томилов. Тэрбээр суурь үнийг чөлөөлөхөөс ажлаа эхэлсэн бөгөөд “Ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Монгол Улс 18 сарын тогтвортой хөгжлийн зам дээр гарч ирнэ. Ард түмэн минь түр зуур бүсээ чангалах хэрэгтэй боллоо” гэж мэдэгдэв. 18 сар ч нүд эрмэхийн зуур өнгөрч, харин улс орны эдийн засаг, нийгмийн байдал дээрдсэнгүй. УИХ-д 25 суудалтай МАН “Нийгмийн асуудлыг хөсөр хаяснаас болж ард түмэн ядуурч, маргаашдаа итгэх итгэлгүй болж эхэллээ” гэж мэдэгдээд Засгийн газрыг огцрохыг удаа дараа шаардах болов.

М.Энхсайхан нар хариуд нь “Хамгийн зөв нийгмийн бодлого бол эдийн засгийн зөв бодлого” гэдэг үгээр хариу барив. Эхлээд эдийн засгаа эрүүлжүүлье. Дараа нь нийгмийн  асуудлаа анхаарая гэдэг утга санаа эрх баригчдын тайлбараас шууд “үнэртэж” байлаа. Гэвч нийгэм тэр үгийг сонссонгүй, уур бухимдал өдрөөс өдөрт хүрээгээ тэлж эхэлсэн бөгөөд ийм нэр нэр хүнд муутай Засгийн газартай хол явахгүй нь гэж харсандаа, нөгөө талаас Ерөнхий сайдынхаа намдаа захирагддаггүй биеэ тоосон гэмээр ганцаарчилсан араншинд эгдүүцсэндээ, бас бүлэглэлийн эрх мэдэлд хүрэх ашиг сонирхолоор “Ардчилсан холбоо” эвсэл анхны Засгийн газраа 1998 оны 4 дүгээр сарын 23-нд огцруулж  чадсан. Тэглээ гээд жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, гомдол шаардлага намжсангүй, улам л шинэ утга агуулгаар баяжсаар байлаа. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газар “Ардчилсан холбоо” эвслийн дотоод хагарлаас болоод гуравхан сар  албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлсэн юм. Харин гудамжинд жагсаал цуглаан өрнөсөн хэвээр…

Халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт, өмч хувьчлал, банк тойрсон халуун сэдэв М.Энхсайхан, Ц.Элбэгдоржийн Засгийн газрын нэр хүндийг шавартай хутгаж, түүн дээр нь сөрөг хүчин чадамгай тоглож байв.

2000 оны УИХ-ын сонгуульд МАХН (МАН) 72 суудал авч намын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдаар томилогдов. Тус тусдаа жижиг намуудын хэлбэрээр хол явахгүй гэдгээ ухаарсан ардчилагчид нэгдэж нийлэхээр шийдэж Ардчилсан Нам /АН/ хэмээх нэг том дээвэр дор цугларч, тэр даруйдаа эрх баригчидтай хүч тэнцвэргүй тулалдаанд орохоо ч мартсангүй. УИХ дотор  Л.Гүндалай нь  чуулганы хуралдааныг тасалдуулж, гадаа гудамжинд  Э.Бат-Үүл нь трактортой жагсаал хийнэ…

Өөрөөр хэлбэл, 1996-2000 онд гудамжинд тэмцэж байсан сөрөг хүчин МАН эрх барьж, харин хуучин эрх баригч АН гудамжны тэмцэлд шилжсэн гэсэн үг. Өнөөдрийнхийг бодвол тухайн үед МАН-ын гишүүд амь нэгтэй байсан болохоор Засгийн газраа яаж хөдөлгөж зүрхлэх билээ дээ?  Намын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Энхбаяр намаа бүтцийн хувьд ч, оюун санааны хувьд ч базсан шиг базаж чадаж байлаа. Гэхдээ л сөрөг  хүчний дайралт, жагсаал цуглаан, шаардлага зогссонгүй.

2004 оны сонгуулиар АН, МАШСН-ын “Эх орон-Ардчилал” эвсэл 36, МАН 36, БНН 1 (бие даагч 3)  суудал авлаа. Хоёр том нам өмнөх жилүүдийн дайсагналцлаа мартаж  анх удаа  Засгийн газраа хамтран байгуулж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилов. Хэдийгээр хоёр нам эвссэн ч  гудамжинд уур амьсгал өөр байлаа. 2004 онд байгуулагдсан “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийхөн жагсаал цуглаан хийж, тэр ч бүү хэл Төрийн ордон руу улаан лооль, өндөг шидэж нийгмийг бужигнуулж байв. Өвөл болсон нэгэн жагсаалд оролцогсод МАН-ын байр руу халдаж цонхыг нь хагалж, намын тугийг нь шатаасан хэрэг ч гарав. Халуухан  эхэлсэн МАН, АН-ын “хайр” хоёрхон жилийн настай байжээ. 2006 оны 1 дүгээр сард  хангалтгүй ажиллаж байна гэдэг шалтгаанаар эвслийн Засгийн газрыг огцруулж, МАН-ын даргаар сонгогдоод удаагүй М.Энхболдыг Ерөнхий сайдаар томилов.

Тухайн үед АН-ын УИХ дахь нэгэн төлөөлөл  “МАН-ын дарга нар УИХ-д орж ирэх болгондоо Засгийн газрыг огцруулах санаачилга гаргадаг нь ямар учиртай юм бэ?” гэж гомдоллож байсан ч МАН-ын Удирдах зөвлөлөөс нэгэнт гаргасан  улстөрийн шийдвэр өөрчлөгдсөнгүй. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо “Ард түмэн маань хаан сонголт хийсэн” хэмээн хөөрөн тунхаглаж байсан мань Элбэгээ улстөрийн шийдвэрээ эргэж харахыг МАН-аас гуйсан ч М.Энхболд тийм яриа байхгүй гэдэг үгээр асуудал хэдийнэ шийдэгдсэнийг нотолсон юм. Хачирхалтай нь Засгийн газрыг огцруулах санал гаргасан МАН дараагийн байгуулах Засгийн газарт Үндэсний эв нэгдлийн гэх гоё хаяг наачихаад парламент дахь бүх намд орж ажиллах уриалга гаргадаг байгаа. АН-ын хувьд “Хэзээ ч үгүй” хэмээгээд сөрөг хүчний эгнээнд шилжиж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Харин БНН-аас Б.Жаргалсайхан, АТН-аас Л.Гүндалай нар тэрхүү саналыг хүлээж авсан бол АН-ын М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг нар  МАН-ын шинэ дарга М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт оров. Гэвч намын дүрмийг зөрчиж дур зоргоороо авирласан гэдэг үндэслэлээр АН дээрх дөрвөн “эсэргүүг” намаасаа хөөх шийдвэр гаргасан билээ.

Хэдийгээр АН сөрөг  хүчний эгнээнд шилжиж, Ц.Элбэгдорж зөөлөн суудлаасаа буусан ч авлигатай тэмцэж эхэлснээс болоод намайг огцрууллаа хэмээгээд жагсаал цуглаан өрнүүллөө. Дээр нь Ж.Батзандан, О.Магнай нарын тэргүүлсэн “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”, Г.Баасан нарын “чөлөөт ахмадууд”  Сүхбаатарын талбайд бараг л “амьдардаг” болов.

2008 оны сонгуулиар МАН 45, АН 28 суудал авлаа. АН-ын дарга Ц.Элбэгдорж сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж ард түмний сонголтыг луйвардаж авлаа гэж мэдэгдсэнээр эсэргүүцэл өрнөж, үр дагаварт нь МАН-ын байр галдан шатаагдаж, таван хүний амь нас учир битгүүлгээр хохиров. Монголын ардчиллын түүхэнд гарч байгаагүй аймшигтай үймээн, гарз хохирол, айдас, түгшүүр энэ л өдрүүдэд болж өнгөрөв. МАН хэдийгээр Засгийн газраа дангаараа бүрдүүлэх хэмжээний суудал авч чадсан ч АН-тай хамтарч ажиллах шийдвэрт хүрснээр улстөр нэг хэсэгтээ л ажин түжин болж амрав.

Төрийн ордон дотор амар амгалан, хоёр нам хэл амгүйхэн нэг тогооноос хооллож байсан бол гудамжинд жагсаал цуглаан болдогоороо л болно. Иргэний хөдөлгөөнүүд бүл нэмж тэр хэрээр төр засаг руу дайрч довтолж ард түмнийг тэмцэлд уриалж байв.

Тухайлбал Ц.Мөнхбаяр тэргүүтэй “Гал үндэстэн” холбооныхон Урт нэртэй хуулийн хэрэгжилтээ ярьж  2011 оны 6 дугаар сарын 3-нд төв талбайд морьтой орж ирээд  Төрийн ордон руу  таван удаа нум сум харваж олныг шуугиулж, Д.Батцогт, Г.Уянга нарын “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ийхөн Засгийн газар руу зай чөлөөгүй дайрч байлаа.

Нийгмийн уур амьсгал Засгийн газарт таагүй байна гэж харсандаа ч тэрүү 2012 оны 1 сарын 6 буюу сонгууль болохоос  зургаахан сарын өмнө АН хамтарсан Засгийн газраас гарч байгааг  Н.Алтанхуяг мэдэгдсэн юм.

2012 он. Сонгуулийн урьдчилсан дүнгээр АН 31, МАН 25, “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН 2 суудал ( бие даагч 3) авав. Дангаараа засгаа бүрдүүлэх хууль эрхзүйн чадамжгүй ч шийдвэр гаргах түвшний суудал авсан АН-ын хувьд “Шударга ёс” эвслийг сонгож хамтран ажиллахаар боллоо. Гэвч сөрөг хүчин МАН гудамжны жагсаал зохион байгуулах “ажилдаа” орсон. Тухайлбал, 2013 оны 4 дүгээр сарын 5-нд МАН-ын зүгээс үнийн хөөрөгдөл, хуулийн зөрчил гэх мэт шударга бус байдал газар авч байгааг эсэргүүцэн шүгэлтэй жагсаал, мөн оны 9 дүгээр сарын 8-нд салаавчтай жагсаал зохион байгуулж билээ.

Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын газрын гишүүний албыг давхар хашихыг эсэргүүцэж давхар дээл бүхий жүжигчилсэн үзүүлбэртэй жагсаал хүртэл зохион байгуулж байлаа. Дайран дээр давс гэгчээр иргэний хөдөлгөөнүүд, тухайлбал өнөөх Ц.Мөнхбаярын нарын хэдэн хүн Төрийн ордны хойно буу тавьж бөөн “түймэр” дэгдээх нь тэр.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар сахилга хариуцлага ярьж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг том, жижиг бүх аж ахуйн нэгжүүдийн санхүүд шалгалт оруулж, татвар төлөлт дээр хяналт, шахалт үзүүлж эхэлснийг эсэргүүцэж “Монголд фашизм” мэндэллээ гэж уурлах хүн ч байв.

2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч жагсаал цуглаан мөн л гарсан. Утааны эсрэг жагсаал хоёр ч удаа болсон бол ирэх сөрөг хүчин ирэх 2 дугаар сарын 1-нд томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж байв. Улстөрийн уур амьсгалын хувьд 2017 оны хавар бас л үймээн бужигнааны улирал байлаа.

Ер нь 2016-2000 онд МАН-ын үнэмлэхүй олонхийн засаглалын жил байсан ч улстөр ажин түжин байж чадаагүй нь нэг талаас эрх баригч намын доторх бүлэглэлүүдийн тэмцлийн илэрхийлэл байсан юм. 2018 оны 12 дугаар сарын 27-нд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж ээлжит жагсаалаа хийснийг монголчууд мартаагүй л байх ёстой. МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, АН-аас Лу.Болд, Ж.Батзандан (энэ нь тэдний хувьд намаасаа хөөгдөх нэг шалтаг болсон) нар нэгдэж уг эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулж билээ. Тус жагсаал цуглаанд “МАН тарах гэж ёстой” гэж өнөөдөр шуугиад байгаа иргэний нийгмийн байгууллагуудаас ч нэгдэн оролцож байсан юм шүү дээ.

2020 оны УИХ-ын сонгуулиар МАН 62 суудал авч өмнөх сонгуулийн амжилтаа бататгав. Гэлээ ч элдэв сэжүүр гаргаж ирээд хэд хэдэн удаа жагсаал цуглаан боллоо. Цаашдаа ч эсэргүүцлийн нэрэн дор үймээн бужигнаан өрнөх хандлага ажиглагдаж байна.

Тэртээ цагаан морин жилийн хувьсгалаас хойш хоёр том нам ээлжлэн төр засгийн эрх барьсан он жилүүдэд жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөн тасарсангүй. Нэг нам нь цөөнх болохоороо гудамжинд гарч ард түмний дунд ороод Засгийн газрыг огцрохыг шаарддаг. Харин тэд дараагийн  сонгуулиар олонхи боллоо гэхэд өмнөх эрх баригчид нь гудамжинд гарч тэмцдэг, ард түмнээ турхирдаг ийм л дүр зураг, нүүр царай, циклтэй болжээ, Монголын улстөр. Улс төрд хандах нийгмийн сэтгэлгээнд хэн ч  дүгнэлт хийсэн эрх баригч нам хэзээ ч сайн нэртэй байгаагүйг төвөггүй олж харна. Мэдээж аль ч үеийн УИХ, Засгийн газарт алдаа ч бий, оноо ч бий. Дандаа муу ажиллаж, юу ч хийгээгүй гэвэл үнэнд нийцэхгүй ч илүү шударга, эрс шийдэмгий ажилласан нь муу нэр зүүх шинж бол бий.

Ямар ч улс,  нийгэмд сүүдэртэй хар бараан зүйл байдаг. Энэ чинь хүний нийгэм шүү дээ. Тийм болохоор бүх зүйл диваажин шиг өө сэвгүй байх боломжгүй, хүн болгоны амьдралыг нэгэн ижил түвшинд байлгаж барих хэцүү. Харин амьдралынхаа төлөө тэмцэх, баялаг бүтээх, хуримтлал үүсгэх тэр эрх нь хүн бүхэнд байгаа. Нийгмийн амьдралын сөрөг талыг нь томруулж ашигладаг бүлэглэлийн улстөрийн эрх ашгийн үр дагавар нь өнөөдөр олон нийтийн сүлжээний бухимдал, жагсаал цуглаанаар илэрч байх шиг.

Цар тахал үнэхээр бодитой аюулын харанга дэлдэж байгаа туйлын эмзэг үед бидний цөөхөн Монголчуудад эв нэгдлээс өөр юу ч хэрэггүй! Олон намын тогтолцоог хуульчилсан ардчилсан улс болохоор улстөрийн хүчнүүд, албан тушаалтнууд сөргөлддөг, эрх мэдлийн төлөө тэмцэлддэг байж болно. Гэхдээ бүх зүйл хэм хэмжээтэй гэдэг логикоор харвал эрх мэдлийн төлөөх улайрал савнаасаа хальж огт болохгүй. Золиос нь улс, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэдэг нь хэнд ч ойлгомжтой! Монгол Улсын цорын ганц эрх ашиг бол үндэсний эв нэгдэл. Энэ л амин чухал хүчин зүйлийг хангах нь Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн бүх дээд институцийн үүрэг! Үүнийг угаасаа ардчилсан Үндсэн хуулиар томьёолчихсон биз дээ?

Д.Лхагвадорж

Next Post
Дуучин У.Далантай, сумоч Кёкүшюзан нарыг дурлуулж явсан дуучин Эрдэнэцэцэг бүжиглэх авъяасаа гайхуулав

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Шүүгч, өмгөөлөгч, ялтан гурав нэг дээвэр дор: “SS Garden”-ийн нууц

2026-02-05
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

2026-01-28
Аз жаргалтай айл бүрийн ширээн дээр Сакура үргэлж хамт байдаг

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

2026-01-11
“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

2026-01-09
Шинэ үеийн амт – Cher-Z

Шинэ үеийн амт – Cher-Z

2026-01-09
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ГОМБОРАГЧААГИЙН БАЛЖИННЯМ “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНУУЛЛАА

2025-12-30
Хэмнэсэн цагаараа…

Хэмнэсэн цагаараа…

2025-12-24

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • ЭМЯ
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

2026-02-09

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.