Мах сайн ид, тэр тусмаа хонины өөх өдөр шөнөгүй цохиж бай. Ходоод гэдсэнд хонины тарган мах эм шүү” гэж сурталчилдаг эрхэм бол “Зүрхний” хэмээн олноо алдаршсан мэс засалч Бундангийн Болдсайхан билээ. Тэрээр үе үе царцуу өөхтэй хавирга сүүтэй цайнд хийн ууж байгаа зургаа тавьдаг олон нийтийг уриалдаг юм.
Өөх гэдэг зүйл хүний ой санамжийг сайжруулдаг, тэнэгэрэл өвчин огт тусдаггүй хэмээн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгдөг байв. Ямартаа ч мэс засалч Б.Болдсайханы зөвлөмжийн дагуу олон иргэд өөх тосыг идэж уугаад эхэлсэн байдаг. Гэтэл алдарт мэс засалч маань ходоодны хорт хавдар тусч БНХАУ-д эмчлүүлэхээр явжээ.
Тэрээр цахим хуудсандаа “МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ … битгий бүүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай, хэн нэгнийг хойш урагш болгоогүй ээ … Уучлаарай: зун намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй дараа 7 хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчин хожуу мэдэж хүндэрсэнд …
Үүний улмаас “Зүрх мартахгүй” төсөлөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхдүүдийн өмнө уучлал гуйя аа. 2 сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавъя” хэмээн бичжээ. Үүнээс үүдэн хэлэхэд Б.Болсайхан эмчийн өөхтэй мах ид гэдэг зөвлөгөө тийм ч сайн зүйл биш бололтой. Үлгэрлэн дуурайлж байсан Болдсайхан өөрөө хорт ходоодны асуудалтай болсон нь өөх сайн гэдэг иргэдэд хүнд цохилт болжээ.








































