Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн. Тэгвэл дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэсэн асуудал гарч ирж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар маргааш өглөө 09.00 цагт МАН-ын Удирдах зөвлөл, 10.00 цагт Бага хурал хуралдаж дараагийн Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулна.
Шинэ Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Сү.Батболд мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын нэрс яригдаж байгаа аж.
Цар тахлыг дотооддоо алдсан энэ үед Засгийн газар огцорч байгаа учир Ерөнхий сайдыг томилох асуудлыг шуурхай хэлэлцэж шийдвэрлэх нь дамжиггүй.