Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх огцрох хүсэлтээ гаргасныг нь Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн дэмжиж, УИХ-аар яг одоо хэлэлцэж байна. Тэгвэл түүний дараа Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдох хүн хэн байх вэ гэдгийг МАН-ын Бага хурал нэн яаралтай хэлэлцэж, маргааш Төрийн ордонд асуудлыг хэлэлцэж эхлэх нь ээ.
Энэ талаар Ерөнхий сайдын албаа өгч буй МАН-ын дарга У.Хүрэлсүх “Улс орныхоо тогтвортой байдал, амгалан тайван байдлыг бодож цар тахлын хүнд цагт төр засгийн хэвийн үйл ажиллагаа явуулахын эсрэг асуудал үүсэх вий гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломж надад алга боллоо. Би ард түмнээ боддог. Маргааш шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах ёстой” гэж мэдэгдсэн юм.








































