Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Өнөөдөр Монголын түүхэнд нэгэн хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрох боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд яагаад ийм үйлдэл хийх болов, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг үйлдэл яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхав. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэж байсан Ерөнхий сайдаас маань ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.
Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Би Ерөнхий сайдыг огцрохыг огтоос дэмжихгүй байна.









































