Фэйсбүүк хуудсаараа лайв хийх тоолондоо алкохол хэрэглэн, сэржим өргөсөөр Л.Гүндалай басахааргүй фэнүүдтэй болоод амжив. Тэрээр улстөрчийн хувьд намтар түүх арвин их боловч сүүлдээ онлайнаар англи хэлний хичээл зааж, улс төрөөс өөр сэдэв ярих болсон. Мисс бүсгүйтэй амьдралаа холбосноороо аархаж суудаг тэрээр “Ард түмнээ хайрлая” нам байгуулж, 2020 оны сонгуулиар Хөвсгөл аймгаас нэр дэвшсэн.
Сонгуулийн үеэр хөд хорионд орсон ч сурталчилгаагаа онлайнаар дамжуулан хийж, чамгүй өндөр үнэлгээ авч чадсан. Гэвч тэр ялалт байгуулж чадаагүй. Өдгөө намын удирдагч, улстөрч Л.Гүндалай сошиал хуудсаараа дамжуулан алкохол “сурталчилсаар”. Лайв хийх тоолондоо төрөл бүрийн согтууруулах ундаа барьж, хадгалж, нөөцөлснөө ил шулуухан ярьсаар явна. Сүүлдээ согтууруулах ундааг хэрхэн яаж зүй зохистой хэрэглэх талаар “тусгай сургалт” хүртэл явуулах бий.