Юун түрүүнд хэлэхэд энэхүү факт маань маш олон хүний дургүйг багагүй хүргэх байх. Гэхдээ энэ тал дээрх баримт болон өөрийнхөө бодлыг хуваалцахыг хүсэв. Нийт тамхи татдаг хүмүүсийн 66.6% дунджаас доогуур түвшиний амьдралтай, тамхинаас гарах магадлал нь 34.5% гэх бага тоо байдаг ба 39% нь ахлах сургуулийн гэрчилгээгүй гэх тоон баримт бий. Ерөнхийдөө бага цалинтай, стресс ихтэй хүмүүс тамхи татдаг. Харин тамхинаас гарч чадсан хүмүүсийн 69.9% нь дунджаас дээгүүр түвшиний амьдралтай хүмүүс.
Өөр нэгэн судалгаагаар баячууд багагүй байдаг Richmond -д тамхи татдаг насанд хүрэгчид ердөө 5.9% -г бүрдүүлж байсан ба дундаж наслалт нь 82.9 жил. Харин дундаж орлого нь Richmond -с бага байдаг Blackpool -д тамхи татдаг насанд хүрэгчид 21.1% -г эзэлж, дундаж наслалт нь 74.2 жил гэх судалгаа байна.
Тамхи татдаг хүмүүс ихсэх тусам тухайн газрын дундаж наслалт бага байдаг. Дээрх хоёрын дундаж наслалт 9 жилээр зөрүүтэй байна. Мөн тамхи татаж эхэлснээс хойш тухайн хүний амьдралын түвшин 14.6% буурдаг.
Энэ мэтчилэн маааааш олон сөрөг үр дагаврыг харуулах тоон баримт бий. Монголд хэр байдгийг мэдэхгүй, гэхдээ Монгол хүний дундаж наслалт, эрүүл мэндэд тамхи маш том сөрөг нөлөө үзүүлж байгаа нь эргэлзээгүй.
Хэрэв та тамхи татдаг бол яг одоо өөрөөсөө асуу. “Тамхи татсанаар миний амьдрал хэр өөрчлөгдөв?”, “Тамхи миний амьдралыг жаргалтай болгож байна уу?”, “Энэ нэг ширхэг тамхи миний хайрладаг хүмүүсд хэрхэн нөлөөлөх вэ?”, “Тамхинаас гарснаар би яаж өөрчлөгдөх бол?” гэх мэт олон асуултыг өөрөөсөө асуу, өөртөө хариул. Харин миний зүгээс таниас хатуухан асууя. “Та тамхинаас татгалзаж чадахаар ухаантай хүн мөн үү?” хариултыг нь та өөртөө үлдээнэ биз.
Тоон баримтын эх сурвалж:
www.ash.org.uk
www.cdc.gov
| Бофакт | Tamiraa | #617