Бaянхoнгop аймгийн Онцгой комиссын тавдугаар хуралдаанаар Улаанбаатар хотод саатсан иргэдээ татан авах асуудлыг авч хэлэлцжээ.
Улмаар Баянхонгор аймгийн Онцгой комиссоос тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас Улаанбаатар хотод саатсан иргэдээ татан авах талаар албан бичгийг Нийслэлийн Онцгой комисст хүргүүлэхээр тогтож улмаар Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос зөвшөөрвөл PCR шинжилгээ өгсөн иргэдээ тусгай үүргийн автобус илгээж орон нутагтаа татан авахаар болон байна.