ЭМЯ-наас коронавирусын нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 21 хүнд коронавирус илэрсэн бөгөөд эдгээр тохиолдол нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Ийнхүү манай улсад бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдол 1263 болж байна. Мөн Улаанбаатар хот нэгэнт халдвар өндөртэй голомтын бүс болсон тул хулгайн гэх замаар орон нутаг руу гарч явахгүй байж, түүнчлэн хэрэглэсэн маскаа ил задгүй хаяхгүй байхыг ЭМЯ-аас уриаллаа.