Нэгэн цагт Монголын мисс болж дэлхийд эх орныхоо нэрийг дуудуулж явсан, Солонгосын алдарт дизайнер Андрей Кимийн загвар өмсөгч болон ажиллаж, Big Bang хэмээх Азийн шилдэг хөвгүүдийн хамтлагийн клипнд тоглосон гээд чамгүй амжилт гаргаж явсан нэгэн.
Эмэгтэй хүн алдаж, онохын алийг тэр гэхэв. Сүүлийн үед сошиалоор мисс Г.Оюунгэрэлийн нэг жараны тухай яриа хүмүүсийг хөгжөөгөөд амжив. Хөөрхөн юм чинь Г.Оюунгэрэлийн зөв, бусад нь зүгээр л жаран жилээрээ амьдар мэтээр ярьж буй нь тун хөгжилтэй. Тэрээр загвар өмсөгч С.Төгстэй хамт нэвтрүүлэгт оролцож, ярилцлагынхаа үеэр 12 жилийг нэг жаран гэж тооцдог, өөрийгөө гурван жаран дамжин амьдарч байна гэж итгэлтэйгээр хэлсэн.
Харин тэр цахим хаягаараа дамжуулан “12 жилийг 1 бүтэн жаран болдог гэж сонсож байсан юм аа. Баталгаагүй мэдээлэл өгсөнд уучлаарай Merrychristmas” хэмээн бичжээ.
Түүний зургийн цомгоос
Түүний зургийн цомгоос
Түүний зургийн цомгоос