Хоёр жилийн өмнө УДБЭТ-ын балетчин О.Анужин гавьяат жүжигчин цол тэмдэгээр шагнуулж байлаа. Тэр дөнгөж 23-хан настай байсан. Монголын сонгодог урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа тэрээр 13 насандаа урлагт хөл тавьж, балетаар хичээллэж эхэлсэн.
О.Анужин БНСУ-ын Сөүл хотноо болсон “Солонгосын Олон Улсын балет-2018” олон улсын тэмцээнд оролцож, эмэгтэй анхны алтан медаль хүртсэн юм. Монгол Улсад балетын урлаг үүсч хөгжсөнөөс хойш олон улсын томоохон тэмцээнээс эмэгтэй бүжигчин анх удаа алтан медаль хүртсэн нь Монголын сонгодог урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн нь энэ. УДБЭТ-ыг үзэсгэлэн гоо, залуу насаараа гэрэлтүүлж яваа тэрээр саяхан нярайлжээ.
Эмэгтэй хүний 23 хэв шинж, төгс гэх тодотголтой бүхнийг балетчин бүсгүйчүүд эзэмшдэг гэдэг. Тиймдээ ч энэ сайхан бүсгүйг өөрийн болгож авсан адтай залууг Баясаа гэнэ. Адилхан урлагийн салбарт хүёин зүтгэж яваа ч Баясаа харийн оронд Циркийн уран бүтээлч аж.