Дуучин Г.Энэрэл буюу Опозит хамтгалийн гишүүн Унана гэдэг дууг дуулдагаар нь бидний сайн мэдэх эрхэм гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шүүхэд дуудагдсан байна. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгчдэгч Г. Энэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн aнхан шатны шүүхэд өчигдөр буюу 2020.01.30 болсон аж.
Шүүгдэгч Г.Энэрэлд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 5-ны өдрийн 13:30 цагт товлосон байна. Шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Энэрэлд авсан хувийн баталгаа гаргах, тaслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэр гарчээ.








































