Дэлхий дaяaр дэгдээд буй к0ронавирусийн халдварaaс сэргийлэхийн тулд иргэд их хэмжээний aмны хаалт худалдан авч байгаа билээ. Үүний улмаас эмийн сангуудaд хомсд0л үүсээд байна.
Харин Takuma mini юүтүбер буюу Монгол бүсгүйтэй ханилсан Япон иргэн тодорхой тооны маск Монгол руу явуулж буй тухайгаа өөрийн сувгаар дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “Монголд маск хомсдож байна гэж дуулсан учраас би явуулахаар боллоо.
Би энэ маскыг худалдахгүй бөгөөд үнэгүй өгнө. Японоос нэг хүн рүү явуулаад, тэр хүний дугаар руу залгаад нэг иргэн 5 ширхгийг авах боломжтой. Япон улсад ч маскны хомсдол үүсэх магадлал өндөр байгаа байна. .
Би дараа дахин явуулахыг хичээнэ” гэлээ. Тэрбээр илгээсэн маскыг Монголд очсон даруйд холбогдох дугаарыг нь өөрийн “Takuma Sato” фэйсбүүк хаягаар дамжуулан зарлах ажээ.