“Монос” группийн захирал, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Л.Эрдэнэчимэг Англи-Швейцарийн эрдэмтдийн бүтээсэн “Астра-Зенеке” вакциныг оруулж ирэх бололцоо байгааг мэдээлсэн. Үүний дараагаар Х.Баттулга “Астра-Зенеке” компанийн удирдлагатай онлайн уулзалт хийж худалдан авахаа илэрхийлсэн байдаг юм. Мөн тэрээр Улсын Онцгой Комисст энэ уулзалтын талаар мэдээлэл өгч вакцин худалдан авах чиглэл өгсөн байдаг юм.
Коронавирусийн эсрэг вакцины нэг тун нь 2,5 ам.доллар гэсэн таатай үнэ дуулдаж байлаа. Гэтэл олон улсын мэдээллийн хэрэгслээр “Астра-Зенеке” вакцин бүтээгчид туршилтын дүнгээ хуурамчаар зассан, үзүүлэлтээ 58 хувь байхад 90 гэж зарласан нь асуудал дагуулав.
Энэ компаниас вакцин захиалсан улс орнууд захиалгаа цуцлаж эхэлсэн учир “Астра-Зенеке” компанийн удирдлагууд үнээ буулган Африк, Азийн хөгжил буурай улсуудад санал тавьсан байжээ. Ерөнхийдөө үнээ буулгасан нь вакцины хүчин чадал сул, зах зээлийн эрэлт бага байгааг илтгэж байгаа юм.
Хамгийн сонирхолтой нь “Хуурамч” хэмээн зарлагдсан энэхүү вакциныг оруулж ирэх санаачилга мэдээлэл ил болохоос өмнө гарсан уу, үгүй юу гэдэг нь сонирхолтой байна. Үүнээс үүдэн Х.Баттулга чанар муутай, хямд вакцин оруулж ирэхийг завдсан гэх буруутгал явж эхэлжээ. Вакцин бол ашиг олдог хятад спирт биш гэх хандлага ч байна.