Өвлийн хүйтэнд муудсан алим халуун паар дээр тавьж нустай холин мэрж явсан хоёр бол Г.Нямдорж, Н.Номтойбаяр билээ. Өөр өөрийнхөө хувь заяаны зургийг зурцгааж буруу гараар орсон Г.Нямдорж шорон руу илгээгдсэн бол Н.Номтойбаяр сайн эцгийн мэрийлтээр есдүгээр ангиасаа АНУ-ын дунд сургууль руу явсан түүхтэй.
Багийн хүмүүжил, сахилга батаар тийм ч онц сайн биш Н.Номтойбаяр АНУ-д хэрэг төвөгт орж нэр усаа өөрчлөн оргож босч ирсэн. Харин Г.Нямдорж шоронгоос шорон руу ачигдаж явсаар 2000 оны дундуур наранд гарахад алдрай багийн найз Н.Номтойбаяр хүлээн авч дэргэдээ авсан гэдэг. Багийн хоёр нийлж аваад Улаанбаатар хотын баар рестрон түйвээж баячуулын гэх хүүхэд бүрийн толгой дээр шээж явсан байдаг.
Шоронд нэр алдраа цуурайтуулсан “Мунзуй” Нямдоржийн дэргэд Н.Номтойбаяр атаман болдог учраас Х.Баттулга, Д.Бадамдамдин, Б.Эрдэнэбат нарын хүүхдийг зодож явсан биз ээ. Эр улсын нөхөрлөл 10 мянган ам.доллараас болж голын хоёр талд гарч хутга шөвгөндөө хүрсэн юм. Н.Номтойбаяр 10 мянган ам.доллар солиулаад ир гээд явуултал Г.Нямдорж долоо хоног Солонгосын казино тоглочихсон учир дайсагнал үүссэн.
Энд бас хэвлэлийн шургуу, улс төрийн байдал нөлөөлсөн биз. Өс санасан Н.Номтойбаяр өөрийнх нь удам судар, түүхийг нэвт мэдэх Г.Нямдоржийгоо цагдаад өгсөн гэдэг. Угаасаа бүтэлгүй Г.Нямдорж мөрийтэй тоглосон хэргээр байсхийгээд баригддаг, энэ бүхэндээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыгаа буруутгана. Тэгээд хамгийн сүүлд хүн нохойгоор айлгасан (Багадаа 40 мянгатын подвальд нохой тэжээдэг хоббигоороо олон нохой цуглуулсан юм) хэргээр гурван жилийн ял авсан.
Гурван жилийн ялыг барж ирээд Н.Номтойбаярынхаа эсрэг сонгуулиар ярилцлага өгч, тэр бүү хэл ил захидал бичиж тараан улс төрийн тэмцэл хийсэн. Хоёулаа шартай, ялах өвчтэй залуус байраа сольсон юмдаг. Нэг ёсондоо Мунзуй наранд Номтойбаяр нарсанд орсон. Энэ цагаас “Мунзуй” Нямдорж маш хянамгай болж гэрээсээ ч гарахаа байж бизнесийн зээл хөөцөлдөж яваа дуулдсан.
Хүүхдээ бөхийн секцэнд хүргэдэг талаараа ч ярьсан байдаг юм. Гэтэл тэрээр xap тaмxи хэрэглэсэн гэх зүйл ангиар буруутгагдан шоронд оржээ. Олон хүн “Мунзуй” Нямдоржын шоронд Номтойбаяр тааралдвал яах бол хэмээн асуудаг юм билээ. Ямартаа ч ихэр бяруу мэт нөхөрлөж явсан залуусын уулзах газар шоронд байсан ч юм билүү 461 ангид Мунзуй Нямдорж хоригдохоор болж Номтойбаяр дээр буулаа.