Т0муу, т0муу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөлджээ.
Энэ талаар Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот тогтоол гaргаад байна .
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах таван тэрбум 510 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж.
Түүнчлэн нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгажээ
Шaaрдлагатай зүйлсийг шууд гэрээ байгуулан худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хувaaрилахыг холбогдох сайд нарт зөвшөөрчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.