Чив чимээгүй байж байгаад гэнэт л сайд болоод гараад ирсэн хүн бол Т.Мөнхсайхан. Баян айлын эрх хүү яаж яваад хүндхэн хийгээд нэр хүндтэй албуудыг хашчихав гэдэг бас л сонин. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар тэрээр Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн анхаарлыг татаж, дэмжлэгийг авсан гэх.
Өнгөрсөн дөрвөн жил ГССҮТ-ийн захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийг удирдаж байснаас нь харахад энэ яриа оргүй ч биш байх.“Хүчит шонхор”, “Миркури” захын өв залгамжлагч Т.Мөнхсайхан сайд болсоны учир зүй нэг иймэрхүү. Харин түүний хувийн амьдрал хийгээд ХОМ-тэй танилцвал их л сонин содон зүйлс гарч ирнэ. Тухайлбал, ХОМ-үүлэг нь нэг жилийн дотор тэс өөр болсон. Тэрбумын үнэтэй орон сууц, хадгаламжтай гээд залуу өв залгамжлагчийн хөрөнгө, орлого нүд бүлтгийм байдаг шүү.
Эх сурвалж: Grandnews.mn