Увс аймгийн Тэс сумын нутгийн зөвлөл залуу дуучин Дамирангийн Дэмбэрэлсамбуу гэдгийн “Хархан нүдэн” тоглолтыг зохион байгуулсан байдаг. Тус тоглолтыг Ковид-19 цар тахлын халдвар авсан жолооч авгай болон дүү нарын хамтаар үзсэн байгаа юм.
Халдвар авсан жолооч 3500 суудалтай “УВ Палас” концертын заалны арын суудалд дүү нарын хамт тоглолт үзсэн. Тэрээр тоглолт үзэхдээ таксигаар явж авгай нь шатахуун түгээж, автобусаар зорчсон гэдгээ хэлжээ. Үүнээс үүдэн корона вирус дотоодод алдсан гэх айдас бий болоод байна.
Хамгийн аймшигтай нь Д.Дэмбэрэлсамбуугийн тоглолтыг зохион байгуулсан Тэс сумын нутгийн зөвлөл, үзэгчид 2020 оны 11-р сарын 09-ны орой үзээд шөнөдөө орон нутаг руу гарсан гэх мэдээлэл байна.