Бидний төдийлөн тоодоггүй бог малын шагайгаар өвөг дээдэс маань хүүхдүүдээ тоглуулж,тэвчээртэй суулгаж сургах,багаар ажиллах чадвар,дүрэмд захирагдах, хөдөлгөөний эвсэлтэй болгох, бусдыг хүндэлж сургах гээд хүмүүжлийг олгодог байсан сайхан уламжлалыг сэргээн, хуванцар тоглоомон бүтээгдэхүүнээс хүүхдийг хамгаалах зорилгоор 10н төрлийн тоглоом тоглох англи монгол тайлбартай зааврын номтой, бүр шоо, шүүрэг /хөө хуяг/, дэвсэх эсгийн хөлөгтэй хүнсний будгаар будсан 108ширхэг шагайн тоглоом бүтээн үйлдвэрлэсэн байна.
Бас шагайнаас байнга кальци ялгардаг төдийгүй гэр бүлээрээ тоглоход гэрт халуун дулаан уур амьсгал бий болгож, аав ээжүүд хүүхэддээ тоглох зав их гаргадаг бөгөөд хүүхдүүд тоглоод сурвал гар утас оролдох нь эрс багасаж үр дүнгээ маш ихээр өгч байна гэнэ.
Хүүхдүүд гар утаснаас тодорхой цагаар холдож байгаа нь бидний өвөг дээдсийн хүүхдээ хүмүүжүүлэх монгол ухаан,арга хэлбэрийн нэг хэсэг гэж үндэсний үйлдвэрлэгч залуус бахархан ярьж байлаа. Та худалдан авах бол 80110542-т залган хүргүүлээд аваарай.
Тэд үнэгүй хүргээд өгдөг юм байна шүү. Үнэ нь 49 000 төг.