Ковид-19 цар тахлыг дотоодод алдсантай холбогдуулан бараа таваарын үнэ огцом нэмэгдэв. Хамгийн түрүүнд “Хүчит шонхор” захын худалдаачин нэг цагийн дотор махны үнээ дөрвөн мянган төгрөгөөр нэмлээ. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гамшиг далимдуулсан, ашиг хонжоо хайсан гэмт хэрэг болов. Мөн зарим нэг эмийн сангуудад амны хаалтаа зарахгүй байх үзэгдэл ажиглагдсан байна.
Гурил, будааны үнэ ч гэсэн 1000-1500 төгрөгөөр нэмэгдэж буй нь иргэдийн ухамсар сул байгааг харууллаа. Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газраас “Хүчит шонхор” захад арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнчлэн махны үнийг огцом нэмсэн, ийм санаачилга гаргасан ченжүүдэд арга хэмжээ авч олон нийтэд зарлах хэрэгтэй юм. “Зуд болоход нохой зоолдог, зовлон болоход лам таргалдаг” гэдэг шиг дэлхийд айдас төрүүлсэн тахлын үеэр бараа таваарын үнэ нэмсэн новшуудад хатуу хариуцлага тооцохыг шаардацгаая!!!