Намын цүнх баригчид амрагаараа олны танил, урлагийн хүүхнүүдийг сонгох жишиг тогтоод эхэлчихэж. Урлагийн аль сэргэлэн, зүс царай сайтай хүүхнүүдийг дагуулж явахад чимэгтэй, хамт байхад ашигтай байдаг бололтой. Адаглаад өөрийнхөө сурталчилгааг хүртэл хийлгэчихэж байгаа юм чинь. Амар юм даа. Дагаад рейтинг ч өсдөг хорвоо. Яг л энэ жишгээр НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр жүжигчин бүсгүйг уургалсан нь “үүлэн үст” Б.Мишээл байв. Урлагийнхантай романсалж, гол дүрийг өлхөн олж авдаг түүний богино зайны салалтуудыг мэдэхгүй биш. Хөтлөгч Анхаагаа эхлэн үеийн залуутай амьдралаа холбож явснаа хүртэл зарлаж явсан Б.Мишээл адтай ч юм, аатай ч юм. Ээлжит байгаараа залуу улстөрчийг дэгээдээд авдаг холын ухаан байна гэхээр бас л хэрсүү байх нь.
МАН-ын НАМЗХ-нд хүчин зүтгэдэг Д.Ихбаяр Н.Учралын гар хөл болж явсаар НАМЗХ-нд өндөр албан тушаалд томилогдож чадсан амбицтай нэгэн. Угтаа хэл шинжлэл, судлаач мэргэжил эзэмшсэн тэрээр ИЗОУИС-д эрх зүйч мэргэжлээр суралцсан нь бас л сонин тохиол. ИЗОУИС-иас ажлын гараагаа эхлүүлж байсан ч шууд л Баянгол дүүргийн тамгын газарт өндөр албан тушаал хашсаар даруй таван жилийг үджээ. УИХ-ын гишүүний цүнх барьж, хөл дагаж гүйсээр шууд л том томилгоонд очдог элбэрэлийг яалтай билээ.
Эх сурвалж: http://www.grandnews.mn/