Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дуучин Шарын Чимэдцэеэ орон байргүй дээрээ тулаад байгаа мэдээ сошиал орчинд сэвэгдэж Ардын жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргал хараалаар булуулж байх шив дээ. Эндээс юу харагддаг вэ гэхээр Ш.Чимэдцэеэгийн хэнэггүй байдал ийм нөхцөлд оруулсан. Энэ хоёр хожуу учирсан. Холбогдоод байх дундаас нь гарсан үр хүүхэд байхгүй билээ.
Маш их хэрүүл, эсэргүүцэл дунд дуучин Т.Баясгалангийн ээжээс салган суусан байдаг юм. Тэр үед Д.Түвшинжаргал гэр бүл рүүгээ явах гэхэд Ш.Чимэдцэеэ хувцас хунарыг нуудаг гэсэн ярилцлага гарч байсан. Ямартай ч Ш.Чимэдцэеэ хожуу учирсан амрагаа алдахаас айдаг байсан юм билээ. Энэ үед дуучны оргил үе байсан бөгөөд мөнгө төгрөг олдог, тоглолт хийдэг. Олсон хөрөнгөнөөсөө байр авч Д.Түвшинжаргал нэр дээрээ ордероо бичүүлж байхад эсэргүүцээгүй юм билээ.
Мөн түүнийг хөгширсөн хойно нь хаяад явчихсан ч гэж бодолгүй алдаа бүрийг нь уучилж амьдарсан. Заримдаа зодуулж, бүр шавьтай нь загас наадуулж байхад чимээгүйхэн чагнаад амьдарсан байдаг. Баян тансаг бэлэвсэн эмэгтэйчүүдээр эрвээхэй шиг нисч явдаг эрчүүд бий.
Тухайлбал уртын дуучин Эрхэмбаяр гэж айл айл дамжсан нөхөр байдаг даа. Ингээд хугацаа дууссан аятай Түвшинжаргал явахдаа байраа авна гэж нэхэмжлэл шүүхэд гаргасан.
Энэ бүхэнд эмэгтэй хүний гэнэн итгэмтгий зан, хайрын төлөө бүхнийг мартдаг байдал нөлөөлсөн болов уу. Нөгөөтэйгүүр Д.Түвшинжаргалыг эргээд ирэх болов уу гэсэн хүлээлт Ш.Чимэдцэеэд байгаа юм. Ийм нэг гунигтай хайрын түүхийг гутамшигтай шунал гутааж байх шив дээ.