Менежментын хувьчлал гэдэг сайхан дээрэм байна шүү. Нэг хана будаад ширээний хөл зассан гэдгээ хөрөнгө оруулалт нэрлээд хувиа нэмчихдэг байх юм. Сумогийн их аварга Д.Давгадорж Улсын циркийг үнэгүй авсан. Тэрээр циркийн амьтан, уран бүтээлч нарыг алга болгоод барилгыг нь банк, машины худалдаа, баар рестрон болгосон байх юм.
Ямартай ч Ю.Цэдэнбалын гэргий А.Филатова хүчин чармайлалтаар боссон олон жилийн түүхтэй улсын цирк үгүй болж уран бүтээлчид таран бутарсан. Энэ циркээс олон баатрууд, гавьяатууд төрсөн байдаг юм. Тэд циркээ санан дурсаж “Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай” гэдэг шиг санаа алдахаас хэтэрдэггүй юм. Нэг биш уран бүтээлчид циркийн урлагаа сэргээх менежментийн хувьчлал гэдгийг эсэргүүцсэн ч Сумогийн их аваргын өмнө хүчин мөхөстсөн билээ. Яг бидний нүдэн дээр Циркийн урлаг барилга, байршлаасаа болоод нүд анихыг үзэв. Циркийн амьтад чоно, баавгай, тэмээ, сарлаг хаашаа ч юм алга болж тэдний байранд машин худалдаа орсон билээ. Нэгэнтэй Циркийн уран бүтээлчид Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах газрын дарга О.Магнайд гомдол гаргасан байдаг.
Тухайн үед эрх мэдэл, бяцхан бяртаа итгэсэн О.Магнай “Улсын циркийг буцаан авна” гэж мэдэгдсэн. Гэтэл их аварга Давгадорж “Чаддаг бол ав” гэсэн байсан бөгөөд хэвлэлийн хурал хийн О.Магнай занаж загнаад зогсохгүй “Хувийн өмчид халдсан” хэмээн дайрсан. Барьж аваад зодох дөхсөн дөө. Зуунги их аварга Д.Давгадорж О.Магнайг нэр дэвшиж байсан тойрогт нь хүртэл очиж муулсан байдаг юм. Тэгэхээр Д.Давгадорж улсын Циркийг зүгээр өгөхгүй нь тодорхой юм.
Сүүлийн үед шинээр тодорсон Соёлын сайд Чулуун гэгч Давгадорж аваргын эрхшээлд байдаг Циркийг авна гэж мэдээлэв. Эндээс их тэмцэл, хэрүүл үүсэх магадлалтай юм. Д.Давгадорж Циркийн дээвэр будсан, тайз, сандал зэргийг шинэчилсэн юм билээ. Энэ бүхэнд түүний хөрөнгө оруулалтын хувь хэмжээ нэмэгдэж өдгөө 25 хувь 100 болсон биз ээ.
Аархсан, бяр нь ханхалсан их аварга Д.Давгадоржийн хөрөнгө оруулалт их байж болох ч Цирк хуучин хэвээрээ байсан бол хичнээн орлого улсад тушаагдах бол. Циркийн урлаг хөгжиж дэлхийн олон улсад үнэлэх аргагүй алдар цуугаа цуурайтуулах байсан бол. Д.Давгадорж оруулсан хөрөнгө оруулалтаа хэдийнэ нөхөөд авчихсан гэдэгт итгэлтэй байна. Энд тэндхийн подвальд толгой хоргодох циркчид эргэн ирээсэй билээ.









































