Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа гэдэг хүүхэн гэнэт гараад ирсэн. Асар богино хугацаанд албан тушаалын цахилгаан шатаар өгсөж 2020 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан байдаг. Түүний энэ бүх зүйлд гадныхан тусласан хардлага дагаж явдаг юм. Тухайбал Хөгжлийн намын дарга О.Заяа гэдэг анхны бизнес эрхлэгч, тэрбумтан эмэгтэй бий.Тэрээр Х.Булгантуяагийн талаар маш ноцтой мэдэгдэл хийсэн. О.Заяа хэлэхдээ Х.Булгантуяаг Рио-Тинто компани эртнээс бэлдсэн бөгөөд гадаадад сургууль төгсөх бүх зардлыг даасан байдаг.
Үүгээр зогсохгүй дэд сайд болоход нь авлига болох тэрбум төгрөгийг нь Pио Tинто компани өгсөн гэж мэдэгдэв. Хариуцлагатай улс төрийн намын дарга зүгээр ч ам алдаагүй бөгөөд хууль хяналтынханд хандаж хэлсэн үг юм.
Х.Булгантуяа нь гадны тэжээвэр бөгөөд тэрбум төгрөгөө одоо хүртэл тайлбарласангүй ээ. Түүнийг Сангийн яамны дэд сайдаар ажиллаж байхдаа Pиo Tинтo компанид үйлчилсэн гэдэг нь худлаа хардлага биш юм. Өчигдөр Монгол орныг саарал жагсаалтад оруулсан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь Хөдөлмөрийн Үндэсний нам дээр гүйн очиж тэднийг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь угшил нэгтэй гэдгийг нотлосон хэрэг болов гэж ажиглагчид үзэж байна. Оюутолгойн ордод эзэн суусан Pио Tинтo гэдэг мангас өөрийн тэжээврүүдээ улс төрд байрлуулж Монгол Улсыг дотроос нь идэж эхлэв бололтой.