Тус намын Удирдах Зөвлөлийн дарга Т.Доржханд “Намын анхан шатны бүх үүрүүд, дунд шатны бүх хороодыг татан буулгасан” шийдвэрийг гаргажээ. Гишүүнгүй, бодлогын нам болсноо Б.Найдлаа зарлаад зогсохгүй Удирдах Зөвлөлийн шийдвэрээр дахин Намын дунд шатны байгууллагуудыг байгуулахаар 2020 оны 08 сарын 03-нд тогтоол гаргажээ.
Намын анхан шатны үүр, хороодыг татан буулгаснаас үүдэн Хөдөлмөрийн үндэсний намд маргаан үүссэн байдаг юм. Хөдөлмөрийн Үндэсний намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр П.Наранбаяр гэдэг хүнийг Хөдөлмөрийн Үндэсний намын Нийслэлийн намын хорооны даргаар томилсон байдаг.
Үүнийг тус намын 150 гаруй үүрийн дарга нар эрс эсэргүүцэн Ээлжит III хурлаа зохион байгуулж П.Наранбаярыг томилсон гэх тогтоолыг хүчингүй болгон О.Бямбадэлгэрийг даргаараа тавьсан байдаг. Мөн орон нутгийн сонгуульд нэр дэвших гишүүдээ Нийслэлийн сонгуулийн хороонд хүргэсэн байдаг.
Үүнээс маргаан үүсч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн Үндэсний намын Удирдах зөвлөл сонгуулийн хуулийг зөрчсөн гэж үзэн орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Захиргааны хэргийн шүүхээс О.Бямбадэлгэр тэргүүтэй анхан шатны үүрийн 150 гаруй дарга нарын нэхэмжлэлийг хангасан байна.