Багануурын гаралтай “од”-дын нэг нь дуучин A Cool. Дуучин залуугийн бага насны амьдралыг хүмүүс сонирхож, “Багануурын мисс жүжигчин Б.Баярмаатай 10 жилийн сурагч байхдаа үерхэж байсан, хэн хэнийхээ анхны хайр” гэж цуурдаг. Юутай ч Б.Баярмаа МУГЖ Г.Ариунбаатартай, дуучин A Cool, Ц.Гэгээнхүсэл гэдэг сайхан нэртэй бүсгүйтэй учирсан. A Cool-ийн эхнэр муугүй яруу найрагч.
Ц.Гэгээнхүсэл “Аматти” яруу найргийг номоо гаргаж, шүлгээс нь бүтсэн CD, DVD гаргасан авъяаслаг бүсгүй. Ц.Гэгээнхүсэлийн “Аматти” номын өмнөх үгийг яруу найрагч, зохиолч Г.Аюурзана бичиж, номын нээлтэнд яруу найрагч Б.Галсансүх уригдан оролцож, сайн яруу найрагчдад хүлээн зөвшөөрөгдсөн сайн шүлэгч болохоо харуулсан билээ. Гэргий Ц.Гэгээнхүсэл нь ийнхүү яруу найргаар “занималдаж” явахад A Cool уран бүтээл гэхээсээ гардан тулаан хийх болсон.
Нэг үе A Cool реппер Gee-тай муудалцаж, Gee-г тулаанд дуудсан боловч тэр хариу өгөөгүй. Дараахан нь дуучин A Cool хөтлөгч Ануштай маргалдаж, улмаар хөтлөгч “Ануш” Гантулгыг түлхэж унаган хүмүүс А Сool-ыг хорьсноор тулалдаан дууссан. Дуучин A Cool дуулахаас гадна бүжиг мөн тулааны спортыг ихэд сонирхдог, Монголын шилдэг тулаанчидтай муугүй найз болохоор алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр юм л бол гар зөрүүлэх гэдэг бололтой.