Ж.Батмөнх нь Цэдэнбалын гэрээслэл ёсоор ч гэж болно. Тэрбээр 1984-оны намар шахуу Цэдэнбалын саналаар БНМАУ-ын удирдагч, 1-р хүн боллоо. Харин 1985-оны 3-р сарын 10-аас М.С Горбачеев ЗХУ-ын удирдагч болжээ. Ю.Цэдэнбал нь ЗХУ-ын дотоодын улс төрийн тэмцэлд гүнзий татагдан орсноос болж, ЗХУ-д хорионд орсон билээ.
Үүнийг Ж.Батмөнх мэдэхийн цаагуур мэднэ. Ингээд Ж.Батмөнх гуай ЗХУ-ын дотоодын улс төр тэнцвэртэй, тогтвортой болоогүй цагт ЗХУ-ын удирдагчийг дагаж намирах нь амиа алдахад хүргэж болохоор аюул дагуулна гэж ойлгох болжээ. Социалист нийгмийн үед төрийн удирдлагаас амьд сална гэж байдаггүй шахуу байлаа. Жич: Бар унасан хүн замын дунд бууж болдоггүй гэж хятадын эртний үг байдаг юм.ккк ЗХУ-ын төр нь эрх зүйт төр байгаагүй бөгөөд удирдагчаа хэзээ ч сольж мэднэ. Н.Хуршеевийг ганц өдрийн хуйвалдаанаар сольж байсан.
Ю.Андропов ч гэсэн гэнэт л үхсэн. К.У.Черненко ч ижил жил бололгүй шахуу л үхсэн билээ. Тиймээс ганц шөнийн хуйвалдааны дараа ЗХУ-д шинэ удирдагч гарч ирээд өмнөх удирдагчид долигнож байсан этгээдүүдтэй тооцоо хийж ч мэдэх юм. ккк Тэр цагийн жижиг улсын удирдагчийн зовлон нэг иймэрхүү байжээ. Ж.Батмөнх гуай ЗХУ-ын дотоодын хүчний харьцааг судлан, М.С.Горбачеевийн Өөрчлөн байгуулалт гэх юмыг ажиглаж маш хүлээцтэй байлаа. М.С.Горбачеев Ж.Батмөнхтэй уулзах бүртээ түүнийг загинаж, Монголд Өөрчлөн байгуулалтыг яагаад эхлүүлэхгүй байна гэж шахна.
Харин Батмөнх гуай М.С.Горбачеевийн өөрийнх нь байр суурь бат биш гэдгийг мэдэрч байсан бололтой юм. М.С.Горбачеев нь Батмөнхийг Монголд өөрчлөн байгуулалтыг хийх хүн биш байна гэж дүгнэжээ. Тэр цагт БНМАУ-ын Улс төрийн товчооны гишүүд Батмөнх ЗХУ-ын буюу Горбачеевийн дэмжлэгийг алдсан гэдгийг мэдэж байжээ. Ингээд БНМАУ-ын Улс төрийн товчооны гишүүд ЗХУ-д уралдан очиж, Ж.Батмөнхийг матдаг ажилтай болсон гэдэг.
Тэд М.С Горбачеевийн дэмжлэгийг авч Батмөнхийг огцруулаад Монголын өөрчлөн байгуулагч шинэ удирдагчаар тодрохыг хичээнэ. Үүнийг нь Ж.Батмөнх ч мэддэг байжээ. Ж.Батмөнхийг Гаднаас ЗХУ- шахаж, дотоодоос Улс төрийн товчооны хархнууд түлхэх тул арга буюу БНМАУ-д өөрчлөлтийг эхлүүлэхээс аргаггүй байдалд хүрч байжээ. Ингээд 1987-оны үеээс Монголд ҮНЭН, Хөдөлмөр, Улаан од гэх сонинуудад 1937-оны үеийн хэлмэгдүүлэлтийн тухай материалууд хэвлэгдэж эхлэв. Харин 1988-оны үед Зүүн Европын Социалист орнуудын дэглэм эхнээсээ нуран унаж эхлэв.
1989 онд Руменд Удирдагч Чавушескугаа эхнэртэй нь буудан хөнөөлөө. 1987-оны орчимд Хятад ба ЗХУ- нь хэлэлцээр хийж ЗХУ-ын цэргийг БНМАУ-аас гаргахаар болжээ. Монголд 1989-оны 10-р сарын орчимд Залуу уран бүтээлчдийн 2-р зөвөлгөөн гэгчийг МАХН-ы төв хорооны шийдвэрээр хуралдуулжээ. Энэ нь ЗХУ-ын заавраар өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлж байгаа нэг хэлбэр байв. Харин 1989-оны 12-р сарын 10-ны дэлхийн хүний эрхийн өдөр МХЗЭ-ийн төв байрны өмнө анхны цуглаан болжээ.
Энэ цуглааны дараахнаас МоАХ гэгч байгууллага зохион байгуулагдаж Монголд Ардчилсан хүчний жагсаал цуглаан өрнөж эхлэсэн билээ. Батмөнх гуай нэгэнт ЗХУ-ын дэмжлэг байхгүй болсон тул БНМАУ-ын удирдагчийн суудалд удаан суух боломжгүй гэдгийг мэдэрч байжээ. Мөн улс төрийн товчооны хархнууд Ж.Батмөнхийг ЗХУ-д матаж М.С.Горбачеевт тоогдон БНМАУ-ын удирдагч болоод араас бөгсийг нь ухаж мэднэ ч гэж бодож байсан бололтой юм. 1990-оны 3-сарын 8-ны өлсгөлөнгийн үед Ж.Батмөнх гуай МоАХ-ын шаардлагыг хүлээж аваад өөрөө огцрохын хамт Улс төрийн Товчооны хархнуудынхаа Кареарийг ч бас давхар үгүй хийх тийм вариантыг Монголд хэрэгжүүлжээ.
Ж.Батмөнх гуай буухдаа өөрийн үеийн бүх улс төрчдийг хамт авч буугаад Бямбасүрэн, Очирбат, Чимэд мэтийн залуу үеийнхэнд улс орныг удирдах жолоог атгуулсан байна. Үнэхээр Ж.Батмөнхийн мэдэрч байсан төрийн эргэлт ЗХУ-д 1991-оны зун 8-р сард болжээ. ЗХУ-д Г.Янаев нар төрийн эргэлт хийж, Горбачеевийг 3 хоног хорьсон юмаа. Үүнээс шалтгаалан ЗХУ- гэх нэгэн эзэнт гүрэн 15 хэсэгт задран унасан билээ. Ингэж нөгөө лут том дарга, хүн загинадаг сүртэй удирдагч М.С.Горбачеев нь хэдхэн хоногийн дотор хэн ч биш болсон юм шүү дээ.
Эх сурвалж: Bayanaa Tatar