Энэ жилийн наадмыг гурван тэрбумаар төсөвлөж, баячууд нь Төрийн тэргүүний эзэмшлийн 13 дугаарт зуун цогцолборт алтан аяганд ap.xи уунгаа үзсэн. Дундаж амьдралтай нь наадам болсон газар дөхөж очин дурандаж, цагдаад хөөгдөн байж наадмаа үзлээ.
Харин борчууд нь гэртээ зурагтаараа улсын наадам үзсэн билээ. Наадам болсон 13 дугаар зуунын дэнжид Асашёорюү Дагвадорж алтаар бүрмэлдсэн гэр барьж, орсон гарсан зочны дайлж, нижгэр нааджээ. Асашёорюү алтан аяганд ap.xи сөгнөж орсон гарсныг дайлсан тухай яриа одоо ч тасраагүй байна.
Юутай ч Асашёорюү аваргын гараас, алтан аяганд сархад сөгнөсөн оддын нэг нь дуучин Г.Ариунбаатар. Асашёорюү ч дэлхийд данстай дуурийн дуучинд хөл алдаж, “Ахын хишиг дүүд олдохгүй, уу” гэж сумогийн цуутай аварга, дуурийн дуучин хоёр нэлээн сүжирчээ.