Монголын кино урлагийн өнгийг тодорхойлж яваа авьяаслаг жүжигчин Б.Амарсайханых таван хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүл билээ. Алдарт аавын үүргийг сайн биелүүлдэг Амраа эхнэр, гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал, халамжаараа олон эрчүүдийн өмнө бичигдэх байх шүү.
Жүжигчин, продюсер, IFI продакшны үүсгэн байгуулагч гээд уран бүтээлийн цаг наргүй ажилтай ч тэр жил бүр гэр бүлийнхнээ дагуулан холын аялалд явдаг уламжлалтай. Энэ жил тав дахь хүүхдээ өлгийдсөн Амраагийн өнөр бүл олны хөл татарсан үеэр Хөвсгөл далайг зорьжээ.