АНУ-ын Калифорни мужийн Лаут Лейк Тахо хотод даваа гаригт буюу /2020.08.17-нд / тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэн байна. Тус мужийн эрүүл мэндийн төвийн мэдээлснээр халдвар авсан өвчтөнг гэрт нь тусгаарлан эмчилж байгаа аж. АНУ-д 2015 оноос хойш хүнээс тарваган тахал илэрсэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.
Дээрх иргэний хувьд Тахо нуурын эрэг орчмоор нохойгоо салхилуулж байхдаа бүүрэгт хазуулсан байж болзошгүй бөгөөд тухайн тарваган тахалыг Монголынх гэж мужийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд үзэж байгаа аж.
Тарваган тахал нь халдвартай амьтан эсвэл хүнтэй харьцсанаас ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа халуурах, дотор муухайрах, сулрах, тунгалгийн булчирхай хавдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин юм. Дундад зууны үед Европт дэгдэж, олон арван сая хүнийг үхэлд хүргэсэн бөгөөд Европчууд “Хар тахал” хэмээн нэрлэдэг.