ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны долдугаар сарын 20-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Тусгаарлан ажиглах байранд 3042 иргэн байна. Тав хүртэлх насны 211 хүүхэд, жирэмсэн, хавдартай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Нийт 36 тусгаарлах байранд 43 их эмч ажиллаж байна. Гэрийн тусгаарлалтад 1200 гаруй иргэн байна. Баян-Өлгий аймагт 48 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Өчигдөр ХӨСҮТ-д байсан нэг жирэмсэн эмэгтэй амаржиж 3700 грамм охинтой болсон” гэлээ.