Соёлын сайд С.Чулуун Шинжлэх ухааны академийн ажилтан байхаасаа эхлэн БНХАУ-ын талд түүхийн нэн ховор, асар их баримтын 2012 оноос эхлэн зарж эхэлсэн байх юм. Нийтдээ 640 мянган нүүр архивын баримт өгсөн талаар цуг ажилладаг, түүнийг мэддэг эрдэмтэд, архивын ажилтнууд ярьж байх юм.
БНХАУ-ын талд С.Чулуун гэгч архивын бичиг баримт зарсан, өгсөн хэргээрээ АТГ-т шалгагдаж ажлаа хүртэл өгч байсан гэх мэдээлэл байна. Ийм илэрхий “дайсны цэргийг” яагаад Соёлын сайд болгов. БНХАУ-ын талаас монгол улсыг соёлын талаар эзлэн авахаар (Соёлын харилцааг сайжруулах талаар 100 жилийн төлөвлөгөөнд нь буй) үнэгүй хятад киногоор бөмбөгдөж хэвлэл мэдээллийнхэн мөнгө төгрөг, сэтгүүлчдийн ордон барьж өгөхөөр болсон билээ.
Гэтэл олон жилийн турш Хятадын талд үйлчилсэн, мөнгө төгрөг аваад сурчихсан С.Чулууны эсрэг энэ олон эрдэмтэн мэргэд босохоос аргагүй юм. “Чихгүй толгой царайлсан” Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсож С.Чулууны талаархи мэдээллийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зөв болов уу.