Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар тэргүүтэй ҮЭ-ийн сонгуультан, эмч мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Б.Мягмар: Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарцын гарц болон 2021 оны төсөвт ҮЭ-ийн байгууллагаас тусгуулахаар хүргүүлсэн саналыг танилцуулахыг зэрэгцээ сар бүр тодорхой сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, олон талын төлөөллийг оролцуулах саналыг гаргалаа. Ирэх оны төсөвт үндсэн цалин, шөнийн нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, алсын дуудлагын нэмэгдэл болон ХАБЭА-н зардлыг нэмэгдүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал гаргахын зэрэгцээ ҮЭ-ийн хороодын дарга, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл өөрсдийн саналаа илэрхийллээ.
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан маш олон асуудал бий үүнийг хамгийн богино хугацаанд шийдвэрлэх гарц бол “Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтын тогтолцоо”-г 2021 оны 1-р сарын 1-нээс эхлэн нэвтрүүлнэ. Ингэснээр та бүхний хэлж буй асуудлуудыг шат дараатай шийдвэрлэж хөгжих замаар богино хугацаанд ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгаалал, ХАБЭА-н зардлыг байгуулага өөрөө дотооддоо шийдээд явах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Цаашид судалгаанд тулгуурлаж ажиллах бөгөөд ажилтнуудын цалин нийгмийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр тусламж үйлчилгээг чанартай байх тухай асуудлыг хөндөхөд бэрхшээлтэй учраас хамгийн чухал асуудал болох санхүүжилтын тогтолцоог гүйцэтгэлд тулгарлан хийж, эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангаж ба энэ чиглэлээр хяналтын тогтолцоог бэхжүүлнэ гэв.
Уулзалтын төгсгөлд салбарын хөнжил, хөдөлмөрийн харилцаанд тулгамдсан асуудлаар энэ сараас эхлэн тодорхой сэдвээр хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж, шийдэл гарц гаргаж, хамтран ажиллахаар боллоо.