Олон хүүхэдтэй айл шиг Энэтхэг улс хөрш гүрнүүдийн хараат колони, доромжлол дунд явж ирсэн байдаг. Хөрш залгаа Хятад улс Энэтхэг улстай байнга хилийн маргаан үүсгэж дээрэлхэж ирсэн. Харин коронавирусийг үүсгэсэн гэх Хятад Улсад хүчирхэг гүрнүүд дургуйцлаа илэрхийлэх болсон нь Энэтхэгчүүдэд боломж олгов бололтой.
Коронавирусийн үеэр Энэтхэг Хятад улсын хил дээр маргаан гарч анх удаа зоримог буудалцав. Энэтхэг улсын зоримог байдлыг илэрхий дэмжин АНУ, ОХУ цэрэг армиа илгээн туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байх юм. Ерөнхийдөө бол том гүрнүүд Энэтхэг улсын талд бооцоогоо тавьсан нь БНХАУ-д томоохон болгоомжлол үүсгэлээ.
Хамгийн сонирхолтой нь ОХУ АНУ-тай хамтарч БНХАУ-ын эсрэг хөдөлгөөн хийсэн нь цочир сонин үйлдэл байв. Харин энэ том гүрнүүдийн толхилцоон, мууцалдаан Монгол Улсын тухайд төвийн сахьсан байр суурь дээрээ байх нь зөв гэдгийг илэрхийлээд зогсохгүй эдийн засгийн эерэг нөлөө ч авч ирэхээр нөхцөл байдал үүсчихлээ. ОХУ, АНУ хоёр БНХАУ-ын эсрэг төлөө хүчээ нэгтгэх аваас ШХАБ-д элсэх нь “Дэмий биз дээ хонгорууд минь”…