Bьетнaм улсад aнхныхaaсaa олон дaхин хувьсaн өөрчлөгдсөн илүү өндөр хaлдвaртaй, илүү хүнд хэлбэрээр өвчлүүлдэг коронaвирус дэгдэж, хaлдвaрын тохиолдол өссөөр буйг өчигдөр/2020.07.27/ Вьетнaмын эрх бaригчид мэдээлжээ. Тус хaлдвaрын голомт нь жуулчдын ихээр очдог Дaнaн хот гaзaр болоод бaйгaa aж.
Хамгийн сүүлд тус вирусээр халдварласан нь тогтоогдсон 11 хүн ямар нэг байдлаар Дананы эмнэлэгтэй холбоотой байжээ. Вьетнамын эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар тэдний дөрөв нь эмнэлгийн ажилтнууд, бусад нь өвчтөнүүд байсан бөгөөд бүгд эмнэлэг дотор халдвар авсан аж. Ийнхүү шинэ, илүү аюултай Covid-19 өвчний халдвар авсан хүний тоо нийт 15 болсон байна. Хүмүүсийг айдаст автуулаад байгаа хувьссан коронавирусийн нууцыг эрдэмтэд хараахан тайлж чадаагүй байгаа аж. Тэдний одоогийн үзэж буйгаар тус коронавирус нь өмнөхөөсө илүү хурдаар үржих чадвартай болсон нь халдварын эрсдлийг төдийгүй өвчтөний биеийн байдлыг улам дордуулахад нөлөөлж буй гэнэ.
Тус асуудалтай холбоотойгоор эрх баригчид Дананы хэд хэдэн дүүргийг хааж, олноор цугларахыг хориглож, маск зүүхийг шаарджээ. Улмаар жуулчид голдуу 80 мянган хүнийг ойрын хэдэн хоногийн дотор хотоос нүүлгэн шилжүүлэх гэнэ. “Супер” коронавирус дэгдэхээс өмнө Вьетнамд гурван сарын турш халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байсан билээ.
Эх сурвалж: RT.COM