Риогийн олимпын аварга
2014 оны Европын аварга
2015 оны Европын наадмын аварга
2014 оны ДАШТ-ий хүрэл медальт
Францын жүдоч Эмили Андеоль 2018 онд зодог тайлсан билээ. Саяхан Эмили нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө одоо болтол ажил олж чадахгүй байгаагаа хэлсэн байна.
Эмили Андеоль “Би олимпын аварга болох гэж 12 жил зүтгэсэн. Хамаг юмаа золиослон зүтгэсэн ч үр дүнд нь юу ч үгүй хоцорлоо. Зодог тайлаад ялалт амжилтаараа бахархан сайхан амьдарна гэж бодож байсан ч Бүтсэнгүй. Заримдаа би хэрэггүй олимпын аварга боллоо гэж боддог
Хэрэв олимпод түрүүлээгүй бол өдийд би илүү сайхан амьдарч байх байсан. Хүн болгон олимпын аварга цолыг магтан дуулдаг ч энэ хэргэм надад юу ч авчраагүй. Ивээн тэтгэгч хайхаар өөдөөс “Бидэнд Тедди Ринер байхад чамаар яах билээ” гэж хэлдэг” гэж ярьжээ