Монголын трэп урсгалын хатан хаан хэмээх тодотголын эзэн болоод буй нэгэн бол реппэр Mrs.M. Монголдоо гэлтгүй олон улсад танигдаж яваа түүний анхны англи хэл дээрх “Tasty” хэмээх дууг АНУ-ын “MusicXclusivesTv”-ээр онцолсон.
Одоогоор америк менежертэйгээр уран бүтээлээ хийж байгаа түүнийг дуунууд Billboard-д жагсах нь ийнхүү цаг хугацааны асуудал болоод байна.
Хувийн амьдралын тал дээр нам гүмхэн байдлыг эрхэмлэдэг тэрбээр залуу реппэр Munk Tugrik-тэй үерхээд багагүй хугацааг үдэж байгаа гэнэ. Түүний найз залуугийн хувьд мөн л АНУ-д багагүй хугацааг өнгөрүүлсэн нэгэн. Ихэвчлэн англи хэл дээр уран бүтээлээ гаргадаг тэрбээр найз бүсгүйнхээ уран бүтээлд ч мөн багагүй хувь нэмэр оруулдаг гэнэ лээ.