“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг Бяцхан чоно Энжиг танихгүй хүн ховор. Тус шоунд орсноос хойш олны танил болсон охин саяхан БНСУ-ын алдарт Momoland хамтлагийн “Boom Boom” дууг коверлон дүрсжүүлжээ.
Харин тус дуугаа Юүтүүб сувагт байршуулахдаа ковер гэдгийг нь дурдаагүй байсан нь түүнийг шүүмжлэлд өртөхөд хүргэжээ
Бяцхан охин Энжи дараа дараагийн уран бүтээлээ ч мөн ковер дуу байхыг анхааруулсан байх бөгөөд Монголд өөрт нь тохирох дуу зохиож өгөх хүн байхгүй байгаа тухай дурджээ
“Boom Boom” дууны хувьд зохиогчийн эрхийн тал дээр тун ч маргаантай уран бүтээл. Харин Энжигийн хувьд албан ёсны эрхтэйгээр коверлон дуулж байгаа гэх тайлбарыг өгсөн ч фэйсбүүк хуудаснаа оруулсан клип нь зохиогчийн эрхийн асуудлаар устгагдсан байна.