Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа 2018 оны 6-р сарын 07-нд “Өнөөдөр” сониныг шүүхэд өгсөн. Ингэхдээ гүтгэлгийн шинжтэй нийтлэлүүд гаргасан учраас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан гэж үзэн 100 сая төгрөг нэхэмжилжээ.
Тэрбээр “Өнөөдөр” сонинд гарсан “УИХ-ын гишүүн Б.Ундармаа хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжилжээ”, “УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв” гэх нийтлэлүүдийг 42, цахим хуудсанд хэвлэгдсэнийг 15, бусад сайтад дамжин хуулсныг 25, өмгөөлөгчийн хөлсөө найман сая гэж үнэлэн нийт 100 сая төгрөг нэхэмжилжээ. “Өнөөдөр” сонин өөрсдийн бэлтгэн нийтэлсэн материалуудаа баримтаар баталгаажуулсан гэж үзэж буйгаа мэдэгдээд байгаа юм. Тус сонины газрынхан Улсын Дээд Шүүхэд хандсан бөгөөд шийдвэр нь нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээж, 5 сая төгрөгийн торгууль оноохоор болжээ. Тэд одоо Ерөнхий шүүгчид хандан давж заалдахаар төлөвлөж байна. Энэ нь сонинуудад хэрхэн эдийн засгийн дарамт сүрдүүлэг үзүүлж болдгийг харуулж байгаа том жишээ болж байна.