Кинон дээр гардаг улаан утааг графикаар хийсэн байна. Графикийн баг бүтэн хоёр сарын хугацаанд орчин үеийн хэрэгслүүдийг бичлэг дээрээс арилгах ажил хийжээ
“Фантастик продакшн”-ы залуус 10 жилийн ойдоо зориулан бүтээсэн “37-р точка” олон ангит киноны нэгдүгээр бүлэг үзэгчдэд хүрч, тун ч өндөр үнэлгээ аваад байгаа билээ
Тус киноны хоёрдугаар бүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болно
Энэ хугацаанд өндөр хүлээлт үүсгээд байгаа тус кинотой холбоотой сонирхолтой баримтуудаас дурдъя:
Зураг авалтын багийнхан хоёр өдөрт нэг үхэр идэж, 120 хүнд өдөрт хоёр тонн ус байхаар бэлддэг байсан байна.
Зураг авалтын үеэр 1200 хүнийг нэг дор цуглуулж чаджээ
Хотын төвийнхөн бол точкийнхон зодолддог хэсэг дээр нийтдээ 400 орчим залуус оролцсон байна.
Киноны зохиолыг долоон сарын хугацаанд бичиж дуусгажээ.
Өвлийн улиралд намрын зураг авалт хийхийн тулд кино багийнхан газар байгаа цасыг бүгдийг нь цэвэрлэж байжээ.
Найруулагч киноны гол дүрийн жүжигчдээс Уянга буюу Сувдаатай хамгийн их тулж ажилласан гэнэ. Учир нь тэрбээр мэргэжлийн жүжигчин биш ажээ. Зураг авалтын дундуур түүнд ажил явдал тохиолдсон бөгөөд хамгийн аз жаргалтай хэсгүүдийн зураг авалт энэ үеэр таарсан байна
Хөгжмийн зохиолч Ганг агсны хамгийн сүүлийн уран бүтээл энэхүү кинонд эгшиглэдэг. Тэрээр энэ намар бурхны орныг зорьсон билээ.
Киноны гол дүр Идэр, Сувдаа нарт өөрсдийн гэсэн хайрын хэлтэй болохыг найруулагч Б.Тамир даалгажээ. Тэд найруулагч Б.Бат-Өлзий дээр очин учраа хэлэхэд тэдний хоорондоо хайр сэтгэлээ илэрхийлдэг алсын зайн үнсэлтийг санал болгосон байна.
Жүжигчин Б.Ганчулууны бүтээсэн Болдын дүрийн зуршил болсон мөрөө хөдөлгөж хамjаа татдаг хэсэг кино зохиолд байгаагүй байна. Харин найруулагч Б.Тамирын зөвлөснөөр дүрдээ зуршил бий болгосон бөгөөд энэ үйлдлийг Б.Ганчулуун өөрөө бодож олсон гэнэ
Кинон дээр ашиглагдсан хуучны хэрэгслүүдийг одоог хүртэл эздэд нь буцааж өгсөөр байгаа гэнэ
Киноны нийт хар зураг, материал нийлээд 180TB буюу ойролцоогоор 360 нөүтбүүкний хардтай тэнцэх бол 180 ширхэг суурин компютерийн хардтай тэнцэх гэнэ