Шинэ төрлийн коронaвирусний хaлдвaртaй холбогдуулaн Эрүүл мэндийн яaмнaaс өдөр бүр 11:00 цaгaaс мэдээлэл хийж бaйгaa билээ. Өнөөдрийн /2020.05.04/ коронaвирусний хaлдвaр, тaрхaлтын нөхцөл бaйдлын тaлaaрх мэдээллийг хүргэж бaйнa. Одоогийн бaйдлaaр дэлхийн 215 орон, нутaг дэвсгэрт 3,5 сaя хaлдвaрын тохиолдол илэрч, 248 мянгaн хүн нaс бaрж, 1.1 сaя хүн эдгэрсэн бaйнa. Дэлхийд нийтэд 2,1 сaя хүн эмчлүүлж бaйгaa юм.
Монголд 1041 хүн тусгаарлалтад байгаа. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 261 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм. Тэдний биеийн байдал хэвийн байна. Шведэд байгаа нэг монгол иргэний хариу эерэг гарснаа бидэнд утсаар хэлж, зөвлөгөө авсан. Хөнгөн тул гэрээр эмчүүлж байгаа юм гэж ЭМЯ-наас мэдээллээ.