АН-ын гишүүн М.Чимэддорж “Манай намын залуу гишүүдийн АН-ын дэнчин болох 100 сая төгрөгийг МАН-ын нэр бүхий улс төрчид өгсөн” гэж мэдэгдлээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл МАН-ын олигархиудын захиалгаар АН-ын залуус УИХ-д нэр дэвшинэ гэсэн үг.
Улс төрийн МАНАН бүлэглэлийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдод Х.Баттулгыг, УИХ-ын сонгуулиар З.Энхболдод Д.Лүндаажанцанг тавьж өгч байсан. Гэтэл АН-ын дарга С.Эрдэнийн тавьсан 100 сая төгрөгийн босго МАН-ынханд ашигтай болоод эхэлжээ.
О.Магнай найзууд цай ууж байгаад 100 сая төгрөг өгчихсөн гээд байсан чинь МАН-ынхан өгсөн гэх хардлага АН дотроосоо үүсч АТГ-т нэг нэгнээ өгөөд эхлэв бололтой. Санхүүгийн чадамж муутай АН-ын залуус МАН-ын баячуулд ийнхүү олзогдож эхлэв бололтой.
Эх сурвалж: Б.Жаргалсайхан