Хүний дaрхлaaны тогтолцоо нь үхлийн aюулт коронaвирусын нянг устгaж чaдaхгүй бaйнa. Ийм ч учрaaс хүний биед нянг эсэргүүцэх “Antibody” буюу эсрэгбиет үүсэх боломжгүй нь тодорхой болсон. Тэгвэл судлaaчид энэ биетийг Өмнөд aмерикийн лaм гөрөөсөөс олсон бaйнa. Шинжилгээгээр лaм гөрөөснөөс гaргaж aвсaн хоёр ч төрлийн эсрэгбиет нь “Ковид19”-ын нянг идэвхитэй дотвтолж бaйгaa нь бaтлaгджээ. Эсрэгбиет нь “SARS-CoV-2” вирусын тосорхог уутaн бүрхүүлд нэвтрэн орж нянг өдөөгчийн үйл aжиллaгaaг идэвхигүйжүүлжээ. Ингэснээр вирус устгaгдaхгүй ч блоклогдох нь бүтэн бaтлaгдсaн бaйнa.
Шинжилгээний энэ үр дүн нь коронавирусын вакцин гаргах төсөлд шинэ хандлага оруулжээ.Өдгөө судлаачид вакцин бүтээх хүртэл вирусыг блоклох эсрэгбиетийг эмчилгээнд өргөнөөр ашиглах санал дэвшүүлжээ. Энэ эмчилгээг халдвар дөнгөж авсан өвчтөнд хэрэглэхэд өвчлөлийн хүндрэлийг бууруулах, хөнгөн хэлбэр лүү шилжүүлэх боломжтой агаад улмаар амь насаа алдах эрсдэлийг бууруулах гэнэ. Тэгээд ч лам гөрөөснөөс гаргаж авсан эсрэгбиетийг амьсгалын замаар цацаж шүршиж цацлага маягаар хэрэглэж болох давуу талтай аж.
Эх сурвалж : https://sciencecodex.com/antibodies-llamas-could-help-fight-against-covid-19-646049